Загварын нэр: Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж, тэтгэлэг гаргуулах хүсэлт

ХОВД АЙМГИЙН БУЛГАН СУМ ДАХЬ СУМ ДУНДЫН

ШҮҮХЭД ХҮСЭЛТ ГАРГАХ НЬ:

2023.01.11                                                                                Булган сум

Булган сумын Бүрэнхайрхан баг 12 айлын орон сууцанд оршин суух  Шарнууд овгийн Гантөмөрийн Мэндбаяр

Миний бие Гантөмөрийн Мэндбаяр 1962 онд төрсөн 16 насанд хүрч илгээлтээр хөдөө гарч 1978 оны  2 сарын 15-ны өдөр Булган сумын "Жаргалын зам" нэгдэлд малчнаар орж, 1985 онд нийтийн ахуй үйлчилгээний газарт мужаанаар 1990 оныг дуустал ажилласан бөгөөд хөдөлмөрийн дэвтэрээ үрэгдүүлсэн. Архивын лавлагаа авахад ажилд орсон, гарсан тушаал гарч ирэхгүй байгаа бөгөөд цалингийн цэсэнд зарим жилийн бичилт гарч ирэхгүй байна.

 Иймд 1978 оны 2 сарын 15-ны өдрөөс 1990 оны 12 сарын 31-нийг дуустал ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү

 Хүсэлт гаргасан:.......................... /Г.Мэндбаяр/

                                                Утас: 99хххххх

Хавсаргасан материал:

- Иргэний үнэмлэхийн хуулбар

- Хөдөлмөрийн дэвтэр  нотариатаар батлуулсан хуулбарын хамт

- Архивын лавлагаа 1 хуудас

- Сургуулийн тодорхойлолт

- Цэргийн алба хаасан талаарх лавлагаа

- Гэрлэлтийн лавлагаа

- тогтоолгох гэж буй жилүүдэд холбогдох бусад нотлох баримтууд /Баярын бичиг, зураг гэх мэт/

- Улсын тэмдэгтийн хураамж 70200 төгрөг төлсөн баримт

АНХААР: Та иргэний үнэмлэхээс бусад хуулбар нотлох баримтуудыг нотариатаар гэрчлүүлсэн байх шаардлагатай ба хүсэлтийг бичихдээ цаасны зүүн захаас 30мм, дээд, доод захаас 20мм, баруун захаас 15мм зайтай бичнэ үү.