-1

Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүд Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын шүүхийн тамгын газарт ажиллаа

2026-04-20 00:00:00    |   54

Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн  О.Жанчивнямбуу, С.Энхбаатар шүүгчийн аюулгүй байдал хариуцсан референт Б.Мөнхзориг нар 2026 оны 04-р сарын 15-ны өдөр Булган сум дахь Сум дундын  шүүхийн тамгын газрын үйл ажиллагаа, шүүхийн байр, ажиллах орчин нөхцөлтэй танилцаж, шүүгч, шүүхийн захиргааны ажилтнуудтай уулзалт хийж Шүүхийн ерөнхий зөвлөлийн бодлого үйл ажиллагааг танилцуулж, шүүгч, ажилтнуудын санаа бодлыг нь сонсож,тулгамдаж буй асуудлын талаар санал солилцсон юм. Мөн ШЕЗ-ийн “Хүндэт тэмдэг”-ээр шагнагдсан тамгын дарга Ц.Дэлгэр, “Шүүхийн ерөнхий зөвлөлийн тэргүүний ажилтан” цол, тэмдгээр шагнагдсан жолооч Б.Зоригоо, “Жуух бичиг”-ээр шагнагдсан үйлчилгээний ажилтан Ш.Нямдаваа нарт шагналыг нь гардуулав.

. . .