-1

ТӨРИЙН ЖИНХЭНЭ АЛБАН ХААГЧИЙН ТАНГАРАГ ӨРГӨЛӨӨ

2026-01-13 00:00:00    |   48

Ховд аймгийн Булган сум дахь шүүхийн Тамгын газрын  шүүгчийн туслах Дамирангийн Батчимэг, Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга  Мажисүрэнгийн Нямсүрэн, нарын Төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөх ёслолын ажиллагаа Ховд аймгийн шүүхийн байранд 2026 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр зохион байгуулагдлаа. Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2024 оны 84 дүгээр зарлигаар батлагдсан "Төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөх ёслолын журам"-ын дагуу Монгол Улсын Шүүхийн ерөнхий зөвлөлөөс онлайн хэлбэрээр зохион байгуулсан анхан болон давж заалдах шатны шүүхийн Тамгын газрын нийт 77 албан хаагч Төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөж, төрийн жинхэнэ албан хаагчийн эгнээнд шилжин орлоо. Төрийн жинхэнэ албан хаагчийн тангараг өргөх ёслолын ажиллагаанд тус шүүхийн шүүгч, ажилтнууд болон гэр бүлийн гишүүдийн төлөөлөл хүрэлцэн ирж оролцон, төрийн жинхэнэ албан хаагчийн тангарагаа өргөсөн шүүгчийн туслах Д.Батчимэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Нямсүрэн нарт баяр хүргэж, ажлын амжилт хүсэн ерөөлөө.

 

. . .