-1

Гарын авлагын нээлт боллоо

2018-04-06 00:56:44    |   363

\"Иргэний хэргийн оролцогчийн эрх, үүргийн хялбаршуулсан тайлбар” гарын авлагын нээлтийн арга хэмжээ Нийслэлийн шүүхийн байранд өчигдөр (2018.04.05) боллоо. Уг гарын авлага нь иргэний хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчдод эдлэх эрх, хүлээх үүрэг, нотлох баримт бүрдүүлэх журмыг танилцуулан эрх үүргээ мэдэх, хүртээмжтэй болгоход дэмжлэг үзүүлэх зорилготой юм. 
\"\"
\"\" 

Нээлтийн арга хэмжээнд Улсын Дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын тэргүүн Х.Сонинбаяр, Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Т.Мэндсайхан, Германы хамтын ажиллагааны нийгэмлэгийн ахлах мэргэжилтэн Б.Жавхлан, Монголын өмгөөлөгчдийн холбооны Ерөнхийлөгч Б.Ганбаатар, Хууль зүй, дотоод хэргийн яам, Нээлттэй нийгэм форум ТББ-ын төлөөлөгчид болон Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчид, дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч, шүүгч, шүүхийн тамгын газрын дарга, захиргааны ажилтнууд оролцлоо.


Гарын авлага нь хэргийн оролцогчийн эрхийг хангах, хэрэг хянан шийдвэрлэхажиллагааны зөрчил буурах, иргэд, олон нийт шүүн таслах үйл ажиллагааны талаарх зөв ойлголт, мэдээлэлтэй болоход ихээхэн ач холбогдолтой болсныг Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч, Ажлын хэсгийн ахлагч Ж.Оюунтунгалаг танилцуулав.

 
\"\" 
\"\" 
Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн дарга Т.Мэндсайхан: \"Иргэний хэргийн шүүх ачаалал өндөр, жилдээ 46 мянган хэргийг хянан шийдвэрлэж байна. Уг гарын авлагыг цаашид электрон хэлбэрт оруулах, хэвлэлийн тоог нэмэгдүүлэх, гар утасны аппликэйшн хийх зэрэг санал байна. Гарын авлагыг ашигласнаар хэргийн оролцогчийн эрхийг тайлбарлаагүй гэсэн үндэслэлээр хэрэг буцах тохиолдол буурах, шүүгч, шүүхийн захиргааны ажилтны ажлыг хөнгөвчлөхөд ач холбогдолтой юм. Цаашид эрүү болон захиргааны хэргийн шүүхэд ийм гарын авлагыг бий болгох шаардлага тулгарч байна” хэмээн сэтгэгдлээ илэрхийлэв.

\"\"

. . .