-1

Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн Д.Эрдэнэчулуун Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын шүүхэд ажиллав

2018-03-23 10:07:39    |   336

\"\" 
Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын шүүхэд Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн Д.Эрдэнэчулуун референт Г.Золбоо нарын бүрэлдэхүүнтэй ажлын хэсэг 2018 оны 03 дугаар сарын 22-ны өдөр ажиллалаа.
 
 
Тус шүүхийн 2017 оны ажлын тайланг Мэдээлэл лавлагааны мэргэжилтэн Б.Баярмагнай танилцуулав.
 
 
 
 \"\" 

 
Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн Д.Эрдэнэчулуун \"Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2017 оны ажлын тайлан”, 2018 оны зорилтыг танилцуулсны дараа шүүгч, шүүхийн захиргааны ажилтан нарын санал, хүсэлт, сэтгэгдлийг сонсож, тодорхой асуудлуудыг Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүд, ажлын албанд уламжилж, хариу өгөхөө илэрхийлсэн юм. 

Шүүхийн Тамгын газрын дарга харьяалан ажиллаж буй сум, орон нутгийн онцлог байдлыг танилцуулж тус шүүхэд нэн шаардлагатай байгаа орон тоо нэмэгдүүлэх, шүүхийн барилгыг засварлаж өрөө тасалгаа, шүүхийн үйлчилгээний төвийг өргөтгөх бололцоо байгааг танилцуулж, засварын ажлыг хийж гүйцэтгэх хөрөнгийг төсөвт батлуулахад дэмжлэг туслалцаа үзүүлэхийг хүслээ.

Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн Д.Эрдэнэчулуун тус шүүхийн байр, шүүгч ажилтнуудын ажиллах нөхцөл байдалтай танилцаж, шүүн таслах ажиллагааны хэвийн нөхцөл хэрхэн хангагдаж байгаа талаар харилцан санал солилцов. 
 
\"\"

. . .