-1

“Төрийн албаны тэргүүний ажилтан” тэмдэгээр шагналаа

2018-02-13 10:30:01    |   337

Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Лханаажавын Оюунчимэгийг Төрийн  албаны зөвлөлийн тогтоолоор \"Төрийн албаны тэргүүний ажилтан” тэмдгээр шагнасныг Шүүхийн ерөнхий зөвлөлийн гүйцэтгэх нарийн бичгийн дарга, Төрийн албаны зөвлөлийн орон тооны бус гишүүн Т.Мэндсайхан өнөөдөр (2018.02.13) гардуулж, баяр хүргэлээ.
\"\" 
 
Шагнал гардуулах ёслолд Төрийн албаны зөвлөлийн Шүүхийн ерөнхий зөвлөлийн дэргэдэх салбар зөвлөлийн гишүүн, Дотоод аудитын албаны дарга С.Мөнхтөр, Салбар зөвлөлийн гишүүн, Шүүхийн ёс зүйн хорооны ажлын албаны дарга Н.Ганбаатар, Шүүхийн хүний нөөцийн газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч С.Алтанхуяг,  Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн тамгын газрын дарга Н.Чулуунжав нар оролцов.
 
\"\" 
Төрийн албаны зөвлөлийн Шүүхийн ерөнхий зөвлөлийн
дэргэдэх салбар зөвлөл

. . .