-1

Шүүхийн ерөнхий зөвлөлийн хуралдааны тойм

2017-12-04 18:14:58    |   350

    Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2017 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн ээлжит хуралдаанаар Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.7-д заасны дагуу тэтгэвэр тогтоолгох хүсэлтээ гаргасан С.Оюунгэрэлийг Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн албан тушаалаас чөлөөлүүлэх саналыг Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүллээ.

       Шүүгчийн албан тушаалаас чөлөөлүүлэх саналыг Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлсэнтэй холбогдуулан сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны болон сум дундын шүүхийн 10 шүүгчийн дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжин ажиллах талаар гаргасан хүсэлтийг хэлэлцэв.

Шилжин ажиллах хүсэлт гаргасан шүүгчдийн ажиллаж буй шүүхийн хэргийн ачаалал, шүүх бүрэлдэхүүн зэргийг харгалзан Баянхонгор аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Баасанбатыг Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлэн томилуулах саналыг Монгол Улсын Ерөнхийлөгчид өргөн мэдүүлэхээр шийдвэрлэв.

\"\"

\"\"
 

ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ЗӨВЛӨЛ

. . .