ТОМИЛОЛТООР АЖИЛЛАХ ХҮСЭЛТЭЙ ШҮҮГЧДИЙН АНХААРАЛД
2017-10-02 17:19:33 | 409
Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгчээс \"Шүүгч томилолтоор ажиллах нийтлэг журам”-ын 2.2.4-т заасны дагуу шүүгч томилолтоор авч ажиллуулах тухай саналаа Шүүхийн ерөнхий зөвлөлд ирүүлсэн байна.
Иймд дээр дурдсан шүүхүүдэд томилолтоор ажиллах хүсэлтэй шүүгчид 2017 оны 10 дугаар 03-ны өдрөөс 10 дугаар сарын 09-ний өдрийг дуустал хугацаанд Шүүхийн хүний нөөцийн газарт хүсэлтээ ирүүлнэ үү.
Томилолтоор ажиллах шүүгч нь Улаанбаатар хотод амьдрах байр, орон сууцаа өөрөө хариуцах бөгөөд \"Шүүгч томилолтоор ажиллах нийтлэг журам”-ын дагуу шүүгчийн ирэх, буцах нэг удаагийн замын зардлыг Шүүхийн ерөнхий зөвлөл олгоно /Гэр бүлийн гишүүд хамаарахгүй/. Шүүгч томилолтоор ажиллах хугацаанд томилолтын зардал олгохгүй бөгөөд түүний цалин хөлс, бусад олговрыг томилогдсон шүүхийн тамгын газар хариуцна.
Томилолтоор ажиллах хүсэлтэй шүүгч дараах материалыг бүрдүүлнэ:
1.Томилолтоор ажиллах тухай өөрийн хүсэлт /томилолтоор ажиллах шүүх, хугацааг заавал дурдах/,
2.Тухайн шүүхийн Ерөнхий шүүгчийн санал,
3.Тухайн шүүгчийн сүүлийн гурван жилийн шүүн таслах ажиллагааны тайлан мэдээ,
4.Ашиг сонирхлын зөрчилгүй гэдгээ илэрхийлэх, зөрчил үүссэн тухай мэдэгдэл/маягтыг энд дарж татаж авна уу/,
zhao shangnewsshowroomfriend linksendpwdlist cityrfid cardinno cardcard customizeISO IECnfc cardingfrif cardgift card ethiopianprintivo business cardsmetal business cardscard printing nairobikey fob nfcwhat is key cardkey card technologyhow to copy rfid card to androiddo hotels charge for lost room key cardshilton hotel key cardare you supposed to return hotel key cardscardsrushid iclass gp cardwalmart rfid playbookrfid vehicle tracking system vs gps trackingwhat material can block rfidare amex gold still metalwhat is cash app nfc tag
Томилолтоор ажиллахтай холбоотой асуудлаар Шүүхийн хүний нөөцийн газрын референт С.Алтанхуяг /70008034, 96343305/-аас тодруулна уу.
ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ЗӨВЛӨЛ