“ШҮҮХЭД ИТГЭХ ИРГЭДИЙН ИТГЭЛ” судалгааны дүнг танилцууллаа
2017-09-28 18:10:04 | 472
ШХМОНХХ-ийн дарга Ш.Отгонцэцэг \"Шүүхэд итгэх иргэдийн итгэл, түүнийг нэмэгдүүлэх нь шинэтгэлийн зорилго, үр дүнг хэмжих гол хэмжүүр” гээд 2007, 2010, 2015 онд хийсэн шүүхэд итгэх иргэдийн гадаад, дотоодын хөндлөнгийн судалгаа болон 2016 онд ХБНГУ-ын Олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгээс хийсэн \"Монгол Улсын шүүхийн цогц зураглал” судалгаа, Азийн сангаас жил бүр гаргадаг авилгын талаархи олон нийтийн санал асуулгын судалгааны үр дүнгүүдээс товч танилцуулсны дараа дараах товч мэдээллийг хүргэв.
Шүүхэд итгэх иргэдийн итгэл 63.1 хувьтай байна
Энэхүү санал асуулгын судалгаагаар иргэдийн 63.1 хувь шүүхэд итгэдэг гэсэн үзүүлэлт гарсан нь шүүхэд итгэх иргэдийн итгэл сайн байгааг харуулж байна. Шүүхийн шинэтгэл эхлэхээс өмнөх 2007 оны судалгаагаар шүүхэд итгэх иргэдийн итгэл 30 орчим хувьтай байсан бол 2015 оны байдлаар иргэдийн итгэл 60-80 хувь болж өссөн гэсэн судалгааны үр дүнг энэ удаагийн судалгаа нотолж байна.
Шүүхийн шинэтгэл иргэдэд хүрч байна
Иргэдийн 47.4 хувь нь шүүх шинэчлэгдэн сайжирч байгааг мэдэрсэн гэсэн хариулт өгснөөс үзвэл шүүхийн шинэтгэл бодитой үр дүнд хүрснийг иргэдийн тал хувь нь шууд хүлээн зөвшөөрч байна гэж үзэж болохоор байна.
Иргэд шинэтгэл ерөнхийдөө мэдрэгдэж байна, эвлэрүүлэн зуучлал үр дүнтэй хэрэгжиж байгаа, шүүхийн үйлчилгээ өмнөхөөсөө мэдэгдэхүйц сайжирсан гэдэгтэй хамгийн их санал нийлжээ. Түүнчлэн шүүхийн үйлчилгээнд цахим инноваци нэвтэрсэн, шүүхийн шийдвэр нээлттэй, үйл ажиллагаа нь ил тод болсон гэдэгтэй иргэдийн олонхи санал нийлжээ.
Шүүгчдийн мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх шаардлагатай гэж иргэд үзэж байна
zhao shangnewsshowroomfriend linksendpwdlist cityrfid cardinno cardcard customizeISO IECnfc cardingfrif cardgift card ethiopianprintivo business cardsmetal business cardscard printing nairobikey fob nfcwhat is key cardkey card technologyhow to copy rfid card to androiddo hotels charge for lost room key cardshilton hotel key cardare you supposed to return hotel key cardscardsrushid iclass gp cardwalmart rfid playbookrfid vehicle tracking system vs gps trackingwhat material can block rfidare amex gold still metalwhat is cash app nfc tag
Судалгаанд оролцогчдийн 32.5 хувь шүүгчийн мэдлэг, чадварт эргэлздэг гээд цаашид шүүгчид сайн хүнийг томилох (45 хувь), шүүгч, ажилтнуудын мэдлэг, ур чадварыг дээшлүүлэх (40 хувь) шаардлагатай гэснээс үзэхэд манай улс мэргэшсэн хуульч бэлтгэх тогтолцоог сайжруулах, Шүүхийн ерөнхий зөвлөлийн дэргэд шүүгч, ажилтнуудыг бэлтгэдэг, дадлагажуулдаг коллежтэй болох зэрэг шүүхийн хүний нөөцийн шинэтгэлийг гүнзгийрүүлэх шаардлагатайг тус судалгаа дүн харуулж байна. Хэвлэлийн бага хурлыг 38 хэвлэл мэдээллийн хэрэгсэл сурвалжиллаа.