-1

Шүүхийн захиргааны шилдэг ажилтнууд ярьж байна

2017-06-05 12:49:57    |   363

Шүүхийн захиргааны шилдэг ажилтнууд ярьж байна


Шүүхийн захиргааны ажилтны мэргэжлийн ур чадварын улсын уралдаанд шалгарсан шилдэг ажилтнуудыг сэтгэгдлийг хүргэе. 

 

\"\"

 

Хэнтий аймаг дахь шүүхийн тамгын газрын зохион байгуулалт хариуцсан мэргэжилтэн Т.Ариунболд \"Зүүн бүсээс шалгарч уралдааны хоёрдугаар шатанд оролцсон. Энэ удаагийн тэмцээнд түрүүлсэндээ баяртай байна. Шүүхийнхээ хамт олонд баярлалаа. Зохион байгуулалт сайтай, шударга тэмцээн зохион байгуулсан Шүүхийн ерөнхий зөвлөлийн хамт олонд баярлаж байгаагаа илэрхийлье. Тэмцээнд оролцсон бүх ажилтнуудад ирэх жил дахин уулзахын ерөөл дэвшүүлье” гэв.

 

 

Дундговь аймаг дахь Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн туслах Ж.Чимэддулам \"Дундговь аймаг дахь сум дундын шүүхэд 2006 онд шүүгчийн туслахаар ажилд орж байлаа. Шүүхийн захиргааны байгууллагад 11 дэх жилдээ ажиллаж байна. Улсын уралдаанд иргэний хэргийн шүүхийн шүүгчийн туслахын төрөлд түрүүллаа. Тэмцээний шалгаруулалт шударга байсанд сэтгэл хангалуун байлаа. \"Хувь хүн шүүхийн шинэтгэлийн хөдөлгөгч хүч” сэдвээр эссэндээ шүүхийн захиргааны ажилтны хувьд шинэтгэлд өөрийн хувь нэмрээ оруулах тухайгаа бичсэн” гэв. 

 

Баянгол, Хан-Уул, СХД-ийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн туслах Ц.Амар \"Шүүхийн захиргааны ажилтнуудын ур чадварын улсын уралдааныг зохион байгуулснаар бидний дунд өрсөлдөөн бий болгох, ур чадвараа дээшлүүлэх урам зориг өглөө. Шүүгчийн туслахын төрөлд тэргүүн байр эзэлсэндээ баяртай байна. Цаашид энэ уралдаан улам бүр төгөлдөржиж, шүүхийн захиргааны ажилтнууд хүсэн хүлээдэг тэмцээн болоосой гэж хүсч байна” гэлээ. 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчийн туслах Г.Урангуа \"Шүүхийн захиргааны ажилтнууд мэргэшсэн төрлөөрөө ур чадвараа ахиулах, олон танигдах боломжийг олгож байгаагаараа энэ удаагийн тэмцээн ач холбогдолтой. Эссэгээ би төвтэй бичсэн. Өөрийнхөө мөрөөдлийг бичиж, миний хөгжил дэвшил шүүхийн шинэтгэлд ямар нөлөө үзүүлэх вэ гэдгийг чухалчиллаа. Миний хөгжил шүүхийн шинэтгэлд хувь нэмрээ оруулна. Ер нь хүн бүрийн хувийн хөгжил шүүхийн шинэтгэлд хэрэгтэй гэдэг санааг дэвшүүлсэн” гэв. 

 

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн хэлтсийн дарга Д.Өнөржаргал \"Би 2005 онд шүүгчийн туслахаар ажилд орж байлаа. Тэр үед шүүхийн захиргааны ажилтнуудын дунд тэмцээн уралдаан зохион байгуулдаггүй байсан. Хүн биш цэрэг гэдэг шиг шүүгч биш шүүгчийн туслах гэдэг хандлага байсан үе. Харин шинэтгэл эхэлснээс хойш шүүхийн захиргааны ажилтнуудад хандсан ажил зохион байгуулдаг болсон. Бид ч үр шимийг хүртэж байна. Энэ удаагийн уралдаан шүүхийн захиргааны ажилтнуудыг сэдэлжүүллээ. Шилдэгүүдтэй хөл нийлүүлж алхах сонирхол шүүхийн захиргааны бүх ажилтнуудад бий. Тэмцээнд ороогүйдээ харамсч дараагийн тэмцээнд бэлтгэж байгаа олон хүн бий. Шүүх бүрт захиргааны ажилтнууд манлайлагч байхыг уриалж байна.

Шударга тэмцээн зохион байгуулсан, шударга ёсыг харуулсан Шүүхийн ерөнхий зөвлөлийн хамт олон амжилт хүсье гэв. 

 

\"\"Баян-Өлгий аймаг дахь шүүхийн мэдээлэл технологийн мэргэжилтэн Т.Рашат \"Шүүхийн захиргааны ажилтны ур чадварын уралдаан өндөр зохион байгуулалттай боллоо. Биднийг дэмжиж, урам зоригтой ажиллах хүч боллоо. Цаашид ч ийм арга хэмжээ олон болоосой гэж хүсч байна. Тэмцээнд түрүүлэх нь гол биш оролцох нь чухал гэдгийг бид ярьж байгаа. Тэмцээнд оролцсон бүх хүн шилдэг ажилтан гэдгийг онцолъё” гэлээ.

 

 

Өвөрхангай аймгийн шүүхийн архив бичиг хэргийн эрхлэгч Л.Төмөрбарс \"Энэ уралдаанд түрүүлсэндээ баяртай байна. Уралдааны хувьд шалгуур өндөртэй, зохион байгуулалт сайтай боллоо. Жил бүр уламжлал болгон зохион байгуулна гэдэгт найдаж байна. Хамт олондоо баярлалаа” гэв.

  

Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхэд нягтлан бодогч А.Одончимэг \"Шүүхийн захиргааны ажилтнуудын мэдлэг ур чадварыг дээшлүүлж, ажилдаа өсч дэвжих боломж олгож байгаад талархаж байна. Шалгаруулалт шударга, тэмцээний босго өндөр байлаа. Шүүхэд ажиллаж байгаа нягтлан бодогчиддоо мэнд хүргэе” гэлээ.

\"Шүүхийн 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Шүүхийн хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс

. . .