УУЛ УУРХАЙ, ХҮНД ҮЙЛВЭРИЙН САЙДЫН 2020 ОНЫ А-252 ТООТ ТУШААЛ
2020-01-01 00:00:00 | 347Тэсрэх материалын үйлдвэрийн ТЭЗҮ, тэсрэх материалын агуулахын зураг төсөл боловсруулахад тавигдах шаардлага
Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн асуудлаар санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий Мэргэжлийн зөвлөлийн бүрэлдэхүүн, түүний ажиллах журам, тэсрэх материалын үйлдвэрийн техник-эдийн засгийн үндэслэл, тэсрэх материалын агуулахын зураг төсөл боловсруулахад тавигдах шаардлага батлах тухай Монгол Улсын Засгийн газрын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн эргэлтэд хяналт тавих тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.3, 6.2, Засгийн газрын 2013 оны 139 дүгээр тогтоолын хавсралтаар батлагдсан Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн асуудлаар санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий Мэргэжлийн зөвлөлийн дүрмийн 1.4 дэх хэсгийг тус тус үндэслэн ТУШААХ нь: 1. “Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн асуудлаар санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий Мэргэжлийн зөвлөлийн бүрэлдэхүүн”-ийг 1 дүгээр, “Зөвлөлийн ажиллах журам”-ыг 2 дугаар, “Тэсрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн үйлдвэрийн техникэдийн засгийн үндэслэлийг боловсруулахад тавигдах шаардлага”-ыг 3 дугаар, “Тэсрэх материалын агуулахын зураг төсөл боловсруулахад тавигдах шаардлага"-ыг 4 дүгээр хавсралтаар тус тус баталсугай. 2. Батлагдсан журам, шаардлагыг үйл ажиллагаандаа мөрдөж ажиллахыг Мэргэжлийн зөвлөлийн даргад үүрэг болгосугай. 3. Энэ тушаалын хэрэгжилтэд хяналт тавьж ажиллахыг Хяналт, шинжилгээ үнэлгээ, дотоод аудитын газар /Ц.Одхүү/-т даалгасугай. 4. Энэ тушаал батлагдсантай холбогдуулан Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын “Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн асуудлаар санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий Мэргэжлийн зөвлөлийн бүрэлдэхүүн, түүний ажиллах журам, Тэсрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн үйлдвэрийн техник-эдийн засгийн үндэслэлийг боловсруулахад тавигдах шаардлага, Тэсрэх материалын агуулахын зураг төсөл боловсруулахад тавигдах шаардлага батлах тухай" 2020 оны А/148 дугаар тушаалыг хүчингүй болгосугай. САЙД مر ميمير ي 10 روستو شل مسفر Г.ЕНДОН CR CC64 Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын 2020 оны 18дугаар сарын 2 -ны өдрийн 22дугаар тушаалын 3 дугаар хавсралт ارو ТЭСРЭХ БОДИС, ТЭСЭЛГЭЭНИЙ ХЭРЭГСЛИЙН ҮЙЛДВЭРИЙН ТЕХНИК-ЭДИЙН ЗАСГИЙН ҮНДЭСЛЭЛИЙГ БОЛОВСРУУЛАХАД ТАВИГДАХ ШААРДЛАГА Нэг. Нийтлэг үндэслэл تل د عليم 1 1.1. Энэхүү шаардлагын зорилго нь Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн эргэлтэд хяналт тавих тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх заалтыг үндэслэн холбогдох дүрэм, журам, стандартын шаардлагад нийцүүлэн тэсрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн үйлдвэрийн техник-эдийн засгийн үндэслэлд тавигдах үндсэн шаардлагууд ба техник-эдийн засгийн үндэслэлийг хэлэлцэх, хүлээн авахтай холбоотой бүхий л үйл ажиллагааг зохицуулахад оршино. 1.2. Монгол Улсын Засгийн газраас баталсан “Монгол Улсын нутаг дэвсгэрт эргэлтийг зөвшөөрөх, олон улсад бүртгэлтэй тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгсэл болон тэдгээрийн үндсэн түүхий эдийн жагсаалт”-д орсон тэсрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн үйлдвэрийн техник-эдийн засгийн үндэслэлийг боловсруулна. 1.3. Энэхүү шаардлагаар тэсрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн үйлдвэрийн төслийн техник-эдийн засгийн үндэслэлийг хэлэлцэх, хүлээн авах, төсөл хэрэгжүүлэгч болон төсөл боловсруулагчид тавигдах шаардлага, төсөл хэлэлцүүлэгч Мэргэжлийн зөвлөлийн хоорондын харилцааг зохицуулна. Хоёр. Зааврын нэр томъёоны тодорхойлолт 2.1. Энэхүү шаардлагад хэрэглэсэн дараах нэр томъёоны тодорхойлолтыг дор дурдсан утгаар ойлгоно. Үүнд: 2.1.1. "төслийн техник-эдийн засгийн үндэслэл” гэж Монгол Улсын Засгийн газраас баталсан "Монгол Улсын нутаг дэвсгэрт эргэлтийг зөвшөөрөх, олон улсад бүртгэлтэй тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн жагсаалт”-ын дагуу үйлдвэрлэх тэсрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн үйлдвэрийн төслийг хэрэгжүүлэхэд чиглэсэн үйлдвэрийн техник, технологийн сонголт, тооцоо, инженерийн шийдэл, байгаль орчин, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуй, хүний нөөц, удирдлага, зохион байгуулалт, дэд бүтэц, хангамж, нийгэм, ахуйн үйлчилгээ, эдийн засгийн үр ашгийн тооцоо, тайлбар хэсэг, холбогдох зураг схемээс бүрдэх техникийн иж бүрэн баримт бичгийг; 2.1.2. "төсөл хэрэгжүүлэгч” гэж Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн эргэлтэд хяналт тавих тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1 дэх хэсэгт заасан шаардлагыг хангаж байгаа энэ талын үйлдвэрлэл эрхлэх санхүү, хүний нөөцийн боломжтой хуулийн этгээдийг; 2.1.3. "төсөл боловсруулагч” гэж геологи, уул уурхайн эрдэм шинжилгээ, судалгаа, зураг төслийн эрх бүхий байгууллага, аж ахуйн нэгж байх ба энэ чиглэлийн эрх бүхий Монгол Улсын зөвлөх инженертэй хуулийн этгээдийг; 2.1.4. "шинжээч” гэж Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн чиглэлээр мэргэшсэн болон зөвлөх инженерийн зэрэгтэй мэргэжилтнийг хэлнэ. Гурав. Техник-эдийн засгийн үндэслэлийг боловсруулахад тавигдах шаардлага 3.1. Өөрийн эзэмшлийн газар дээр байгуулсан болон байгуулах тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн үйлдвэрлэлийн аюулгүй ажиллагааны техникийн шаардлага хангасан зориулалтын барилга байгууламж, байнгын агуулах, тоног төхөөрөмж, лаборатори, туршилтын талбай, ачиж буулгах тусгай зориулалтын тоног төхөөрөмж, тээврийн хэрэгсэл зэргийг тухайн төсөлд заавал тусгасан байна. 3.2. Хавсралт зураг, баримт стандартын шаардлага хангасан, холбогдох бичиглэлтэй уялдаатай, ойлгомжтой байдлаар хавсаргана. Техник-эдийн засгийн үндэслэлийн бүх зургууд нь газарзүйн солбицлоор (градус минут секунд) тэмдэглэгдсэн байх ба тод харагдахуйц нягтаршилтай байна. Шаардлагатай фото болон бүдүүвч зураг, диаграммуудыг оруулж болно. 3.3. Төслийн нүүрэнд төсөл захиалагч байгууллагын эрх бүхий албан тушаалтан баталгаажуулан тамга дарж, боловсруулагч байгууллагын удирдлага, холбогдох инженер техникийн ажилтнууд болон уг төслийн зөвлөх, шинжээчид тус бүр гарын үсэг зуран баталгаажуулсан техник-эдийн засгийн үндэслэлийг Мэргэжлийн зөвлөлөөр хэлэлцүүлж, шийдвэрлэсний дараа Мэргэжлийн зөвлөлийн нарийн бичгийн дарга хянаж, Зөвлөлийн дарга зөвшөөрөн Мэргэжлийн зөвлөлийн тэмдэг дарна. 3.4. Төсөл боловсруулагчаас ирүүлсэн хэвлэмэл техник-эдийн засгийн үндэслэл нь холбогдох журам, заавар, шаардлагыг хангаагүй бол засвар хийлгэхээр Мэргэжлийн зөвлөлийн гишүүдээр тойруулж, хянуулж болно. Холбогдох хууль, журмыг зөрчсөн бол албан тоотоор тухайн төсөл боловсруулагчид буцаана. Дөрөв. Техник-эдийн засгийн үндэслэлийг хадгалах, ашиглах ба шинэчлэн боловсруулах 4.1. Техник-эдийн засгийн үндэслэлийг хэвлэмэл болон цахим хэлбэрээр тус бүр хоёр хувь үйлдсэн байх бөгөөд төсөл хэрэгжүүлэгч, Геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагад тус тус нэг хувийг хадгална. 4.2. Геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага нь хүлээн авсан техник-эдийн засгийн үндэслэлийн хэвлэмэл болон цахим хувилбарыг үйлдвэрийн ашиглалтын үйл ажиллагаанд хяналт тавих зорилгоор ашиглана. 4.3. Төсөлд хүчин чадал, техник, технологийн өөрчлөлт орсон, уг техник-эдийн засгийн үндэслэлийг боловсруулсанаас хойш үйлдвэрлэл явуулаагүй 3-аас дээш жилийн хугацаа өнгөрсөн, тусгай зөвшөөрөл өөрчлөгдсөн тохиолдолд болон тухайн техник-эдийн засгийн үндэслэлийг хүлээн авсанаас хойш 5 жил тутамд төсөл хэрэгжүүлэгч байгууллага техник-эдийн засгийн үндэслэлийг тодотгох, шинэчлэх буюу шинээр боловсруулах үүргийг хүлээнэ. 4.4. Техник-эдийн засгийн үндэслэл нь дараах үндсэн шаардлага, хэсэг, схем, хавсралт зургуудаас бүрдэнэ. Үүнд: 4.4.1. Бичвэр мэдээлэл; 4.4.2. Холбогдох стандарт шаардлага хангасан хавсралт зураг; 4.4.3. Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн эргэлтэд хяналт тавих тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.3, 11.1.4 дэх хэсгүүдэд заасан дүгнэлт 4.4.4. Хавсралт материал /Захиалагчийн болон боловсруулагчийн тусгай зөвшөөрлийн хуулбар, Шинжээч томилсон шийдвэрийн хуудас, Шинжээчийн дүгнэлт, дүгнэлттэй танилцсан шинжээчийн гарын үсэгтэй хуудас 4.4.5. Техник эдийн засгийн үндэслэлийг зураг төслийн холбогдох стандартыг баримтлан, үйлдвэрийн техник, технологийн сонголт, тооцоо, инженерийн шийдэл, хүний нөөц, удирдлага, зохион байгуулалт, дэд бүтэц, хангамж, нийгэм, ахуйн үйлчилгээ, эдийн засгийн үр ашгийн тооцоо, байгаль орчны болон хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн шаардлагыг биелүүлэхэд чиглүүлэн боловсруулна. 4.5. Техник-эдийн засгийн үндэслэлийн бичвэр мэдээлэл дараах хэсэг, бүлгүүдээс бүрдэнэ. 4.6. Нүүр хуудас - Техник-эдийн засгийн үндэслэлийн гарчиг, төслийн хүчин чадал Огноо, гарын үсгийн хуудас – Огноо бичиж, гарын үсэг зурна. Үүнд: а) Мэргэжлийн зөвлөлийн даргын гарын үсэг, тэмдэг дарна. b) Төсөл хэрэгжүүлэгчийн удирдлагын гарын үсэг, тамга дарна. с) Мэргэжлийн зөвлөлийн нарийн бичгийн даргын гарын үсэг d) Төсөл боловсруулагчийн удирдлагын гарын үсэг, тамга дарна. е) Төсөл боловсруулагчийн Монгол Улсын зөвлөх инженерийн гарын үсэг, тамга дарна. 1) Төсөл боловсруулагчийн инженер, техникийн ажилтны гарын үсэг. д) Төсөлд шинжээч хийсэн шинжээчийн гарын үсэг, Монгол Улсын мэргэшсэн болон Зөвлөх инженер бол тамга дарна. 4.7. Гарчиг – Техник-эдийн засгийн үндэслэлийн агуулгыг жагсаана. 4.8. Хүснэгт, зургийн жагсаалт- Техник, эдийн засгийн үндэслэлд оруулсан бүх хүснэгт, зургуудын жагсаалт. 4.9. Товч дүгнэлт - Техник-эдийн засгийн үндэслэлийн гол гол мэдээллийг дүгнэнэ. 4.10. Танилцуулга – Дараах зүйлсийг оруулсан байна. Үүнд: а) Техник-эдийн засгийн үндэслэлийн удирдамж, зорилго b) Төсөл боловсруулагчийн мэдээлэл. с) Төсөл хэрэгжүүлэгчийн мэдээлэл. d) Техник-эдийн засгийн үндэслэлд дурдагдсан болон боловсруулах явцад ашигласан мэдээ, тоо баримтын эх сурвалжууд. е) Техник-эдийн засгийн үндэслэлийн товчлол. f) Судалгааны түвшин-дэлгэрэнгүй инженерийн шийдлийн тооцоонд үндэслэнэ. д) Үйлдвэрийн нарийвчилан тооцсон хүчин чадал. h) Байгаль орчныг хамгаалах шаардлагууд болон хуулийн дагуу шаардлагатай зөвшөөрлүүд і) Үйлдвэр байгуулах болон үйлдвэрийн ажиллах хугацаа j) Хөрөнгө оруулалтын хэмжээ-нарийвчилсан тооцоо. К) Эдийн засгийн үндсэн үзүүлэлт-нарийвчилсан тооцоо. 1) Өнөөгийн үнэ цэнэ, дотоод өгөөжийн түвшин /NPV, IRR, ROI/- нарийвчилсан тооцоо. 4.11. Ерөнхий мэдээлэл а) Үйлдвэрийн байршил, байр зүйн зураг b) Үйлдвэрийн тусгай зөвшөөрөлтэй газрын нарийвчилсан топо зураг хийгдсэн байна. с) Орчны төлөв байдал /Бүс нутгийн байгаль цаг уур, ургамал амьтан, дэд бүтэц г.м/ 4.12. Тэсрэх бодисын ангилал, иж бүрдэл, найрлага, шинж чанар 4.13. Түүхий эдийн судалгаа, үйлдвэрийн технологийн сонголт, процесс бүрийн технологийн схем, тоног төхөөрөмжийн сонголт бүтээлийн тооцоо-нарийвчилсан тооцоо судалгаа, тоног төхөөрөмжийн холболтын схем, үйлдвэрийн ерөнхий бүтцийн дэвсгэр зураг 4.14. Тоног төхөөрөмж, тэсрэх материалын агуулах, тэсрэх материалын нэр төрөл, тоо хэмжээ, хангамжийн эх үүсвэр, гэрээлэлт, хэрэгцээ 4.15. Үйлдвэрийн аюулгүй бүс болон холбогдох аюулгүйн зайн тооцоо 4.16. Бүтээгдэхүүн үйлдвэрлэлийн төлөвлөгөө 4.17. Ашиглаж буй химийн бодисын нэр, төрөл, тоо хэмжээ, үндсэн үзүүлэлт, хангамжийн эх үүсвэр, гэрээлэлт, хэрэгцээ 4.18. Технологийн усан хангамжийн эх үүсвэр, хэрэглээ, хаягдал усны цэвэршүүлэлтийн технологи, сэлбэх ус, эргэлтийн усан хангамж; 4.19. Технологийн хаягдлын үзүүлэлтүүд, хаягдлын аж ахуй, түүний зохион байгуулалт, хаягдлын овоолго, хадгалалт, хамгаалалт, 4.20. Ус хуримтлуулах болон үер борооны уснаас хамгаалах арга хэмжээ: 4.21. Цахилгаан хангамж, түүний схем, эх үүсвэр; 4.22. Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн нөхцөлийг хангах, ажиллагсадын эрүүл мэндтэй холбоотой хийх ажил, зардал; 4.23. Галын аюулаас урьдчилан сэргийлэх болон аюулын үед хэрэгжүүлэх төлөвлөгөө 4.24. Жил бүрийн үйлдвэрлэлийг технологийн дагуу явуулахад шаардагдах техник, зохион байгуулалтын арга хэмжээ 4.25. Эдийн засгийн тооцоо, нийт зардлын задаргаа, хөрөнгө санхүүгийн чадвар, шинээр хийх хөрөнгө оруулалтын хэмжээ, улс, орон нутгийн төсөвт оруулах татвар, төлбөр; 4.26. Боловсон хүчний хангамж, мэргэжлийн ажилтнуудын хангамж, нийт ажиллагсад, цалин хөлсний мэдээлэл; 4.27. Техник-эдийн засгийн үндэслэлийг Уул уурхайн график зураг, бичиг баримтын стандарт /MNS 6302-1:2011, MNS 63022:2011, MNS 6302-3:2011, MNS 6302-4:2011, MNS 6302- 5:2011, MNS 6302-6:2011, MNS 6302-7:2011, MNS 6302-8:2011/-ын дагуу боловсруулна. 4.28. Техник-эдийн засгийн үндэслэлд дараах төрлийн зургийг хавсаргана. 4.29. Үйлдвэрийн байршил заасан байр зүйн зураг; (аймаг, сум, баг, тусгай зөвшөөрлийн солбицол) Масштаб: 1:100 000-1:50 000 4.30. Үйлдвэрийн ерөнхий дэвсгэр зураг Үйлдвэр, тосгон гэх мэт дэд бүтцийн барилга, байгууламж бүгд багтсан Масштаб: 1:2 000, 1:5 000, 1:10 000 4.31. Туршилтын тэсэлгээний паспорт; 4.32. Тоног төхөөрөмжийн ухаж, ачих ажлын паспорт; Масштаб: Тухайн тоног төхөөрөмжид тохирсон. 4.33. Үйлдвэрийн технологийн схем; Тухайн жилийн тоо чанар, ус булингын тооцоотой схем зураг байна. Жич: Бичвэр хэсэгт А4-ийн хэмжээнээс хэтэрсэн зургийг хавсралтаар оруулна. Масштаб: шаардлагагүй 4.34. Аюулгүйн бүсийн зураг, Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн эргэлтэд хяналт тавих тухай хуульд заасны дагуу тогтоосон аюулгүйн бүсийн зураг. Масштаб: 1:1 000-1:10 000 4.35. Бусад шаардлагатай технологийн холбогдох зургууд. Тав. Техник-эдийн засгийн үндэслэлийг хүлээж авах 5.1. Тэсрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн үйлдвэрийн техник-эдийн засгийн үндэслэлийг захиалж хийлгэсэн төсөл хэрэгжүүлэгч нь түүний хэвлэмэл болон цахим хэлбэрээр хийсэн тус бүр нэг хувийг Геологи, уул уурхайн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын уул уурхайн асуудал хариуцсан нэгжид ирүүлэх бөгөөд тус газар нь санал, дүгнэлтээ гарган Мэргэжлийн зөвлөлд хүргүүлнэ. 5.2. Мэргэжлийн зөвлөлийн нарийн бичгийн дарга нь Техник-эдийн засгийн үндэслэлд шинжээчийг томилох саналын хуудсыг төсөл боловсруулагчаас ирүүлсэн хүсэлтийг үндэслэн боловсруулж, зөвлөлийн даргаар баталгаажуулан шинжээчийн томилно. Тэсрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн үйлдвэрийн техник-эдийн засгийн үндэслэлд шинжээчийн дүгнэлт гаргуулна. 5.3. Шинжээчийн ажлын хөлсийг харилцан тохиролцох замаар шийдвэрлэх ба төсөл захиалагч хариуцна. 5.4. Шинжээчид ба төсөл захиалагч талууд тухайн төсөлд санал шүүмж өгөхөд аль нэг нь татгалзсан бол шинжээчтэй холбоотой асуудлыг Мэргэжлийн зөвлөлд дахин санал гаргах боломжтой. 5.5. Мэргэжлийн зөвлөлийн хуралд техник-эдийн засгийн үндэслэлийг хэлэлцүүлэхээс өмнө төсөл боловсруулагч шинжээчийн дүгнэлтэд хариу өгч шинжээч нь өгсөн хариуг хүлээн зөвшөөрч байгаа эсэхийг баталгаажуулсан байна. 5.6. Техник-эдийн засгийн үндэслэлийг Мэргэжлийн зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэхэд төсөл захиалагч байгууллага танилцуулах бөгөөд асуулт хариултад төсөл боловсруулагч албан ёсоор хариулт өгнө. 5.7. Шинжээч нь Мэргэжлийн зөвлөлийн хуралд оролцох боломжгүй тохиолдолд түүнээс Мэргэжлийн зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэх саналыг албан ёсоор авсан байна. 5.8. Мэргэжлийн зөвлөл техник-эдийн засгийн үндэслэлийг хүлээн аваад тус зөвлөлийн хурлаар хэлэлцэн түүнийг хүлээн авах эсэх шийдвэрээ гарган дүгнэлт үйлдэж салбарын сайдад уламжилна. Зургаа. Бусад 6.1. Энэхүү шаардлагад нийцүүлэн боловсруулсан техник-эдийн засгийн үндэслэлтэй холбоотой мэдээллийг Төрийн болон албаны нууцын тухай, Байгууллагын нууцын тухай, Хувь хүний нууцын тухай хуульд заасан үндэслэл, журмаас гадуур задруулах, нийтлэх буюу нийтэд мэдээлэхийг хориглоно. -----0OO----- Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын 2020 оны 10. дугаар сарын 2 -ны өдрийн 2 дугаар тушаалын 4 дүгээр хавсралт ТЭСРЭХ МАТЕРИАЛЫН АГУУЛАХЫН ЗУРАГ ТӨСӨЛ БОЛОВСРУУЛАХАД ТАВИГДАХ ШААРДЛАГА Нэг. Нийтлэг үндэслэл دس در ستر 1.1. Энэхүү шаардлагын зорилго нь Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн эргэлтэд хяналт тавих тухай хууль, Тэсэлгээний ажлын аюулгүй ажиллагааны нэгдсэн дүрэм болон холбогдох бусад стандартын хүрээнд тэсрэх материалын агуулахын зураг төсөл (цаашид "зураг төсөл” гэх) боловсруулах, шинжээчийн дүгнэлт гаргах, хүлээлгэн өгөх, тэсрэх материалын агуулах (цаашид “агуулах" гэх) барьж байгуулах, аюулгүй бүс тогтоолгохтой холбоотой харилцааг зохицуулахад оршино. 1.2. Зураг төсөл боловсруулагч гэж уул уурхайн зураг төсөл боловсруулах тусгай зөвшөөрөлтэй хуулийн этгээдийг хэлнэ. 1.3. Шинжээч гэж зураг төсөл боловсруулагчийн боловсруулсан зураг төсөлд Мэргэжлийн зөвлөлөөс томилогдсон тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн чиглэлээр мэргэшсэн болон зөвлөх инженерийн зэрэгтэй мэргэжилтнийг хэлнэ. Шинжээч нь зураг төсөлтэй танилцаж холбогдох дүрэм, журамд нийцүүлэн дүгнэлт гаргана. 1.4. Зураг төслийн үнэн бодит байдлыг уг зураг төслийг боловсруулагч, дүгнэлт гаргасан шинжээч бүрэн хариуцна. 1.5. Төсөл хэрэгжүүлэгч гэж тухайн харъяалагдах орон нутгаас олгосон зориулалт бүхий газар, эсхүл ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй талбайд тэсрэх материалын агуулахыг барьж байгуулах, ашиглах хуулийн этгээдийг хэлнэ. Хоёр. Тэсрэх материалын агуулахын зураг төслийн бичиглэл, зураг төслийн зураглал, түүнд тавигдах шаардлага 2.1. Тэсрэх материалын агуулахын зураг төсөл нь төслийн бичиглэл болон зураг төслийн зураглал гэсэн бүрдлээс тус тус бүрднэ. 2.2. Зураг төслийн бичиглэл нь дараах агуулгатай байна. Үүнд: 2.2.1. Бүлэг-1 Оршил а) Төсөл хэрэгжүүлэгчийн танилцуулга б) Төслийн үндэслэл 2.2.2. Бүлэг-2 Тэсрэх материалын агуулахын байршил а) Ордын болон тэсрэх материалын агуулахын газарзүйн байршил - эдийн засгийн товч тодорхойлолт б) Уурхайн хүчин чадал, ашиглалтын систем, ажиллах горим, өрөмдлөг Тэсэлгээний ажил 2.2.3. Бүлэг-3. Тэсрэх материалын агуулах барьж байгуулах тухай а) Тэсрэх материалын агуулахын паспорт б) Тэсрэх материалын агуулахын цогцолборын бүтэц в) Тэсрэх материалын агуулахын хамгийн их багтаамж г) Агуулахын хашаа, хаалганы бүтэц, хэмжээ, хамгаалалт д) Агуулахын хяналтын камер е) Агуулахын гадаад гэрэлтүүлэг ё) Агуулахын хамгаалалтын шуудуу, далан 2.2.4. Бүлэг-4. Аянга хамгаалалт а) Аянганы зайлуулагчийн бүтэц, түүний хамгаалалтын бүс б) Газардуулга сонгосон байдал в) Хөрсний хувийн эсэргүүцэл г) Газардуулгын тооцоо д) Аянга зайлуулагч, газардуулгын ашиглалт 2.2.5. Бүлэг-5. Аюултай бүсийн тооцоо а) Хөрсний доргилт, барилга байгууламжид нөлөөлөх аюулгүйн зай тооцоо б) Газрын гадарга дээр хийх тэсэлгээний үед үүсэх агаарын долгионы цохих үйлчлэлийн барилга байгууламжид нөлөөлөх аюулгүйн зайн тооцоо в) Тэсэлгээний ажлын үеийн агаарын цохих долгионы үйлчилгээний аюулгүйн зайн тооцоо г) Агуулах хооронд детонаци дамжихгүй байх аюулгүйн зайн тооцоо е) Тэсрэх материалын агуулахаас хорт хийн тархалтын аюулгүйн зайн тооцоо 2.2.6. Бүлэг-6. Дэд бүтэц а) Дулаан хангамж б) Холбоо дохиолол в) Цахилгаан хангамж г) Хяналтын систем д) Усан хангамж е) Харуул хамгаалалт 2.2.7. Бүлэг-7. Байгаль хамгаалал а) Байгаль орчинд үзүүлэх нөлөөлөл б) Хөрс, ус, ургамал нөлөөлөх нөлөөлөл в) Хүний эрүүл мэнд г) Байгалийн унаган төрх 2.2.8. Бүлэг-8. Агуулахын бүсэд мөрдөгдөх журам, хамгаалах аюулгүй ажиллагаа а) Тэсрэх материалын агуулахад нэвтрэн орох, гарах үед мөрдөх журам б) Тэсрэх материал хүлээн авах, хадгалах, түгээх журам 2.2.9. Бүлэг-9. Тэсрэх материалын агуулахын хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн ажиллагааны арга хэмжээ а) Ажлын байрны зохион байгуулалт, дэг журам б) Хамгаалах хэрэгсэл, ажлын хувцас в) Тэсрэх материалын агуулахад хадгалагдах тэсрэх материалын шинж чанар г) Тэсрэх материалын агуулахын няравын аюулгүй ажиллагааны зааварчилгаа д) Тэсрэх материал зөөвөрлөх ажилчдын аюулгүй ажиллагааны зааварчилгаа е) Агуулахын аюулын үед хэрэгжүүлэх төлөвлөгөө 2.3. Зураг төслийн зураглал нь дараах агуулгатай байна. Үүнд: 2.3.1. Ерөнхий дэвсгэр зураг 2.3.2. Тэсрэх бодисын болон тэсэлгээний хэрэгслийн агуулах, тэсрэх материал бэлтгэх байр, харуулын байрны байгуулалтын зураг 2.3.3. Тэсрэх бодисын болон тэсэлгээний хэрэгслийн агуулах, тэсрэх материал бэлтгэх байр, харуулын байрны огтлол зураг 2.3.4. Тэсрэх бодисын болон тэсэлгээний хэрэгслийн агуулах, тэсрэх материал бэлтгэх байр, харуулын байрны нүүр зураг 2.3.5. Аянга зайлуулагчийн бүтцийн зураг, нүүр зураг 2.3.6. Газардуулгын схем зураг, 2.3.7. Аянганаас хамгаалах схем зураг 2.3.8. Тэсрэх бодис хураах тавцан, тэсэлгээний хэрэгсэл хураах тавиур, тэсрэх материал олгох ширээний бүтэц, огтлол, нүүр зураг 2.3.9. Тэсрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн хураах схем 2.3.10. Хамгаалалтын шороон далан, хамгаалалтын торон хашан, үерийн уснаас хамгаалах шуудуу, ой хээрийн түймрээс хамгаалах зурвасын огтлол зураг Гурав. Тэсрэх материалын агуулахын зураг төслийг боловсруулах, хүлээн авах 3.1. Зураг төсөл боловсруулагч нь зураг төслийг энэхүү шаардлагын 2.2, 2.3-д заасны дагуу боловсруулан Тэсэрч дэлбэрэх бодис, тэсэлгээний хэрэгслийн асуудлаар санал, дүгнэлт гаргах үүрэг бүхий Мэргэжлийн зөвлөлд ирүүлнэ. 3.2. Зураг төсөлд өөрчлөлт, нэмэлт тодотгол оруулахаар бол энэхүү шаардлагын 2.2, 2.3-д заасны дагуу дахин боловсруулж Мэргэжлийн зөвлөлд ирүүлнэ. 3.3. Зураг төслийн хавсралт зургуудыг уул уурхайн график зураг, бичиг баримтын стандарт /MNS 6302-1:2011, MNS 63022:2011, MNS 6302-3:2011, MNS 6302-4:2011, MNS 6302- 5:2011, MNS 6302-6:2011, MNS 6302-7:2011, MNS 6302-8:2011/-ын дагуу боловсруулж, төсөлд хавсаргана. 3.4. Зураг төслийг боловсруулан ирүүлэхдээ холбогдох заавар, зөвлөмжтэй сайтар танилцаж, алдаагүй бичиглэл болон зураглалыг хийсэн байна. 3.5. Мэргэжлийн зөвлөл нь ирүүлсэн зураг төсөлтэй танилцан энэхүү шаардлагын 1.3- д заасан шинжээчийг томилон дүгнэлт гаргуулна. 3.6. Зураг төсөл боловсруулагч нь томилогдсон шинжээчийн дүгнэлтийн дагуу холбогдох засварыг хийж, засварыг шинжээчид танилцуулж гарын үсэг зуруулна. 3.7. Бэлэн болсон зураг төсөлд зөвлөлийн нарийн бичгийн даргаар хянуулан зөвлөлийн дарга гарын үсэг зурж баталгаажуулан зөвлөлийн тэмдэг дарна. 3.8. Мэргэжлийн зөвлөл тэсрэх материалын агуулахын зураг төслийг хүлээн аваад баталгаажуулах эсхүл баталгаажуулахаас татгалзах гэсэн шийдвэрийг гаргана. 3.9. Зураг төслийг дараах тохиолдолд буцаах шийдвэрийн үндэслэл болно. Үүнд: 3.9.1. Тухайн агуулах барихаар сонгосон газар нь нийтийн эзэмшлийн талбай эсхүл суурьшлын бүсэд орж байгаа бол 3.9.2. Тэсрэх материалын агуулахын аюулгүйн бүсэд барилга байгууламж, шатах болон тэсрэх материалын агуулах, улсын чанартай авто болон төмөр зам, хүн ам бүхий тосгон орж байгаа бол 3.9.3. Ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй талбайгаас бусад тохиолдолд газар эзэмших эрхийн гэрчилгээ, захирамжгүй бол 3.9.4. Холбогдох бусад хууль, дүрэм, тогтоомж зөрчсөн бол 3.9.5. Зураг төслийг энэхүү шаардлагын 2.2, 2.3-д нийцүүлэн боловсруулаагүй бол Дөрөв. Бусад 4.1. Энэхүү шаардлагад нийцүүлэн боловсруулсан зураг төсөлтэй холбоотой мэдээллийг Төрийн болон албаны нууцын тухай, Байгууллагын нууцын тухай, Хувь хүний нууцын тухай хуульд заасан үндэслэл, журмаас гадуур задруулах, нийтлэх буюу нийтэд мэдээлэхийг хориглоно.
Үүнтэй холбогдуулан, шүүхийн аюулгүй байдлын асуудлыг цаашид сайжруулах, хууль тогтоомжийн хэрэгжилтийг бүрэн дүүрэн хангах үүднээс технологийн дэвшилтэт арга хэмжээг нэвтрүүлэх нь чухал юм. Тухайлбал, RFID (Radio Frequency Identification) технологийг ашиглан шүүхийн барилга байгууламж, hotel key cards.шүүх хуралдааны танхимд нэвтрэх эрхийг хянах, шүүгч, hotel credit cards.шүүх бүрэлдэхүүн болон хуралдаанд оролцогчдын аюулгүй байдлыг илүү нарийвчлалтайгаар хангах боломжтой.how to get rfid. RFID систем нь радио долгионы тусламжтайгаар объектыг таних,where can i get rfid. мэдээлэл солилцох технологи бөгөөд энэ нь харуул хамгаалалтын ажилтнуудын ажлыг хөнгөвчлөх, хяналтыг сайжруулах, аюулгүй байдлын эрсдэлийг бууруулахад чухал ач холбогдолтой юм.rfid wooden card.
RFID технологийг ашигласнаар шүүхийн ажилтнууд болон оролцогчдын хөдөлгөөнийг бодит цаг хугацаанд хянах, нэвтрэх эрхтэй хүмүүсийг автоматаар таних, эрхгүй нэвтрэх оролдлогыг илрүүлэх зэрэг олон давуу талтай. rfid metal cards.Түүнчлэн, шүүхийн барилга байгууламжийн аюулгүй байдлын түвшинг дээшлүүлэх, тоног төхөөрөмжийн ашиглалтыг сайжруулах, засвар үйлчилгээг цаг тухайд нь хийхэд RFID систем нь үнэтэй мэдээлэл өгч, зөвлөмж гаргах боломжтой.brand hotel card.
Иймд хууль тогтоогчид цаашид шүүхийн аюулгүй байдлын асуудлыг шийдвэрлэхдээ RFID технологи зэрэг дэвшилтэт арга хэмжээг нэвтрүүлэх, холбогдох хууль тогтоомжид нэмэлт, өөрчлөлт оруулах талаар анхаарал хандуулж,rfid card. шүүхийн аюулгүй байдлыг илүү найдвартай, үр дүнтэй хангахад чиглэсэн бодлого, үйл ажиллагааг хэрэгжүүлэх нь зүйтэй юм.hr