ХҮНД ҮЙЛДВЭРИЙН ҮЙЛДВЭРЛЭЛ, ТЕХНОЛОГИЙН ПАРКИЙН ХӨГЖЛИЙН ТӨЛӨВЛӨГӨӨ БОЛОН НЭГЖИЙН ТЕХНИК, ЭДИЙН ЗАСГИЙН ҮНДЭСЛЭЛД ДҮГНЭЛТ ӨГӨХ, ЗӨВЛӨМЖ ГАРГАХ ҮҮРЭГ БҮХИЙ ЗӨВЛӨЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ДҮРЭМ
2016-04-06 16:48:08 | 362Саналыг 2022 оны 09 дүгээр сарын 01-ний дотор Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Хүнд үйлдвэрийн бодлогын газрын ахлах шинжээч Ц.Оюунболд boldexpert@gmail.com хаягаар илгээнэ үү.
Холбогдох утас: 88092122
Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайдын 2022 оны ... дугаар сарын ... -ны өдрийн ... дүгээр тушаалын нэгдүгээр хавсралт ХҮНД ҮЙЛДВЭРИЙН ҮЙЛДВЭРЛЭЛ, ТЕХНОЛОГИЙН ПАРКИЙН ХӨГЖЛИЙН ТӨЛӨВЛӨГӨӨ БОЛОН НЭГЖИЙН ТЕХНИК, ЭДИЙН ЗАСГИЙН ҮНДЭСЛЭЛД ДҮГНЭЛТ ӨГӨХ, ЗӨВЛӨМЖ ГАРГАХ ҮҮРЭГ БҮХИЙ ЗӨВЛӨЛИЙН ҮЙЛ АЖИЛЛАГААНЫ ДҮРЭМ Нэг. Нийтлэг үндэслэл 1.1. Энэ дүрмийн зорилго нь Хүнд үйлдвэрийн үйлдвэрлэл, технологийн паркийн хөгжлийн төлөвлөгөө болон нэгжийн техник, эдийн засгийн үндэслэлд дүгнэлт өгөх, зөвлөмж гаргах үүрэг бүхий зөвлөл/цаашид “Зөвлөл” гэх/-ийн үйл ажиллагаатай холбоотой харилцааг зохицуулахад оршино. 1.2. Зөвлөл нь Үйлдвэрлэл, технологийн паркийн эрх зүйн байдлын тухай хуулийн 8.1.7-д заасны дагуу орон тооны бус хэлбэртэй байна. 1.3. Зөвлөл нь үйл ажиллагаагаа Монгол Улсын Үндсэн хууль, Үйлдвэрлэл, технологийн паркийн эрх зүйн байдлын тухай хууль болон холбогдох бусад хууль тогтоомжид нийцүүлэн явуулна. 1.4. Зөвлөл нь албан бичгийн хэвлэмэл хуудас, тэмдэг хэрэглэнэ. Хоёр. Зөвлөлийн бүрэлдэхүүн 2.1 . Зөвлөл нь дарга, саналын эрхгүй нарийн бичгийн дарга, гишүүдээс бүрдэнэ. 2.2. Зөвлөл нь 11-13 гишүүнтэй байна. 2.3. Зөвлөлийн бүрэлдэхүүнийг хүнд үйлдвэрийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн томилно. 2.4. Зөвлөлийн бүрэлдэхүүний гуравны хоёроос доошгүй хувь нь салбарын зөвлөх, мэргэшсэн инженер байна; 2.5. Зөвлөлийн гишүүдийн тавиас доошгүй хувь нь төрийн бус байгууллагын төлөөлөл байна; 2.6. Зөвлөлийн бүрэлдэхүүнд тухайн салбарын эрдэм шинжилгээ, судалгаа, сургалтын байгууллага, мэргэжлийн холбоодын төлөөлөл ажиллаж болно. Гурав. Зөвлөлийн чиг үүрэг 3.1. Зөвлөл нь Хүнд үйлдвэрийн үйлдвэрлэл, технологийн паркийн хөгжлийн төлөвлөгөө, түүний тодотгол; паркийн нэгжийн техник, эдийн засгийн үндэслэл, түүний тодотгол; бусад холбогдох боловсруулах үйлдвэрийн ТЭЗҮ, тэдгээрийн тодотгол; паркийн үйл ажиллагаанд мөрдөх дүрэм, журам, заавар, норм норматив, техникийн зохицуулалт, бүтээгдэхүүний стандартууд болон бусад холбогдох материалыг хэлэлцэж дүгнэлт, зөвлөмж гаргах чиг үүргийг хэрэгжүүлнэ. Дөрөв. Зөвлөлийн үйл ажиллагаа 4.1. Зөвлөлийн үйл ажиллагааны үндсэн хэлбэр нь хуралдаан байна. 4.2. Зөвлөлийн хуралдааныг танхим, шаардлагатай тохиолдолд цахим хэлбэрээр зохион байгуулна. 4.3. Зөвлөлийн хуралдаан нь ажлын өдрүүдэд, өмнө товлогдсон дарааллын дагуу явагдана. 4.4. Хуралдааныг зөвлөлийн дарга удирдан явуулах бөгөөд дарга хүндэтгэн үзэх шалтгаанаар хурал удирдах боломжгүй бол даргын сонгосон гишүүн хуралдааныг удирдаж болно. 4.5. Гишүүдийн гуравны хоёр нь ирсэн тохиолдолд хуралдааны ирцийг бүрдсэнд тооцож хуралдааныг зохион байгуулна. 4.6. Зөвлөлийн хуралдааны тэмдэглэл, шийдвэрт Зөвлөлийн дарга, нарийн бичгийн дарга гарын үсэг зурж баталгаажсан байна. 4.8. Зөвлөлийн гишүүн хүндэтгэх шалтгаанаар хуралд оролцож чадахгүй тохиолдолд даргад мэдэгдэж чөлөө авна. 4.9. Чөлөө авсан гишүүн хэлэлцэх асуудалтай холбогдуулан нарийн бичгийн даргад саналаа бичгээр болон цахим хэлбэрээр өгч болох бөгөөд түүнийг санал хураалтад оруулж тооцно. Тав. Зөвлөлийн хуралдааны бэлтгэл ажлыг хангах 5.1. Зөвлөлийн хурлаар хэлэлцүүлэх асуудлын материал, бусад холбогдох баримт бичгийн эх хувийг нарийн бичгийн даргад цаасаар болон цахим хэлбэрээр ирүүлсэн байна. 5.2. Нарийн бичгийн дарга хурлаар хэлэлцэх асуудлын материал бусад холбогдох баримт бичгийг Зөвлөлийн даргад танилцуулж, түүнийг зөвшөөрлийг үндэслэн хэлэлцэх асуудлын төлөвлөгөөнд оруулна. 5.3. Нарийн бичгийн дарга хэлэлцэх асуудлын дараалал, холбогдох бичиг баримтыг цахим хэлбэрээр хуралдаан эхлэхээс ажлын 3-аас доошгүй өдрийн өмнө Зөвлөлийн гишүүдэд хүргүүлнэ. 5.4. Зөвлөлийн гишүүд нь нарийн бичгийн даргаас ирүүлсэн хуралдаанаар хэлэлцэх асуудалтай танилцаж, саналаа бэлтгэсэн байна. 5.5. Хуралдаанаар хэлэлцүүлэхээр ирүүлсэн материал нь монгол хэл дээр байна. 5.5. Зөвлөлийн хуралдаанаар хэлэлцүүлэх материал нь дараах шаардлагыг хангасан байна: 5.5.1. Холбогдох хууль, журам, шаардлагад нийцсэн байна. 5.5.2. Тухайн асуудлыг хэлэлцүүлэх болсон үндэслэл, шаардлага, эдийн засгийн үр өгөөж, нийгэм, эдийн засаг, байгаль орчин, хүний эрүүл мэндэд үүсч болох үр дагавар, түүнийг шийдвэрлэх арга хэмжээний талаарх санал, ач холбогдол, үр дүнг тусгасан танилцуулга бэлтгэсэн байна. 5.5.3. Хуралдаанаар хэлэлцүүлэх асуудалд тухайн чиглэлийн эрдэм шинжилгээ, судалгааны байгууллага, эрдэмтэд, эсвэл хөндлөнгийн шинжээчийн шүүмж, дүгнэлтийг бичгээр гаргуулан авч, саналыг хэрхэн тусгасан талаарх тайлбарыг хавсаргасан байна. Зургаа. Зөвлөлийн хуралдаан 6.1. Зөвлөлийн хуралдааныг дарга нээж, хэлэлцэх асуудлыг танилцуулна. 6.2. Хуралдаанаар асуудал оруулж байгаа байгууллага, аж ахуйн нэгжийн төлөөлөл товч танилцуулга хийнэ. 6.3. Танилцуулга дууссаны дараа хэлэлцүүлэг эхэлж, Зөвлөлийн гишүүд асуулт асууж, хариулт авна. 6.4. Хэлэлцүүлэг дууссаны дараа Зөвлөлийн гишүүд санал гаргана. 6.5. Зөвлөлийн хуралдаанаас Зөвлөлийн шийдвэр болон хуралдааны тэмдэглэл гарна. 6.6. Зөвлөлийн шийдвэр нь дүгнэлт, зөвлөмж хэлбэртэй байх ба шийдвэрийг хуралдаанд оролцсон гишүүдийн олонхийн саналаар гаргана. 6.7. Нарийн бичгийн дарга хуралдаанаас гарсан шийдвэрийг холбогдох байгууллага, аж ахуйн нэгжид хүргүүлэх, биелэлтийг тогтоосон хугацаанд тайлагнах, хэлэлцсэн материалын баримт бичгийг нэгтгэн зохих журмын дагуу архивлах үүргийг хүлээнэ. 6.8. Зөвлөлийн хуралдааны үйл ажиллагаатай холбогдох зардлыг яамны төсвөөс санхүүжүүлнэ. Долоо. Хуралдаанаар хэлэлцэх асуудал 7.1. Зөвлөлийн хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэж, дүгнэлт, зөвлөмж гаргана. Үүнд: 7.1.1. Паркийн хөгжлийн төлөвлөгөө, түүний тодотгол; 7.1.2. Паркийн нэгжийн техник, эдийн засгийн үндэслэл, түүний тодотгол; 7.1.3. Бусад холбогдох боловсруулах үйлдвэрийн техник, эдийн засгийн үндэслэл, түүний тодотгол; 7.1.4. Паркийн үйл ажиллагаанд мөрдөх холбогдох дүрэм, журам, заавар, норм норматив, техникийн зохицуулалт, бүтээгдэхүүний стандартууд; 7.1.5. Паркт эрхлэх үйлдвэрлэлийн салбар, үйл ажиллагааны чиглэл, бүтээгдэхүүний төрөл, паркийн байршил; 7.1.6. Паркт шаардлагатай дэд бүтэц, хөрөнгө оруулалт, түүхий эд, ажиллах хүчний нөөцийн талаарх судалгааны тайлан; 7.1.7. Паркт үйлдвэрлэсэн бүтээгдэхүүний зах зээлийн судалгааны тайлан; 7.1.8. Бүтээгдэхүүнийг гадаад зах зээлд сурталчлах, борлуулахад дэмжлэг үзүүлэхтэй холбоотой асуудал; 7.1.9. Паркийн нийгэм, эдийн засагт үзүүлэх нөлөөллийг судалгааны тайлан; 7.1.10. Бусад. Найм. Зөвлөлийн бүрэн эрх 8.1. Паркийн хөгжлийн төлөвлөгөө, түүний тодотгол, нэгжийн техник, эдийн засгийн үндэслэл, түүний тодотгол бусад боловсруулах үйлдвэрийн техник, эдийн засгийн үндэслэл, тэдгээрийн тодотголыг хэлэлцэнэ. 8.2. Паркийн үйл ажиллагаанд мөрдөх холбогдох дүрэм, журам, заавар, норм норматив, техникийн зохицуулалт, бүтээгдэхүүний стандартууд, бусад холбогдох судалгаа, тайлан, дүгнэлт, шийдэл зэргийг хэлэлцэнэ. 8.3. Зөвлөлийн хуралдаанаар хэлэлцүүлэхээр ирүүлсэн хөгжлийн төлөвлөгөө, техник, эдийн засгийн үндэслэл, тайлан, материал холбогдох хууль, журмын шаардлага хангаагүй бол төсөл боловсруулагчид буцаана. 8.4. Хуралдаанаар хэлэлцэх асуудалтай холбоотой нэмэлт тайлбар, мэдээлэл, тооцоо судалгааг төсөл боловсруулагчаас шаардана. 8.5. Хуралдаанаар хэлэлцэх асуудалтай холбоотой хувь хүн, эрдэмтэд, мэргэжилтнүүдийг урьж оролцуулж болно. 8.6. Мэргэжлийн төрийн бус байгууллага, эрдэм шинжилгээний байгууллага, судалгаа хөгжлийн байгууллагатай хамтран уялдаа холбоотой ажиллана. 8.7. Хуульд заасан бусад. Ес. Бусад 9.1. Зөвлөл нь хэлэлцэх асуудалд шүүмж, дүгнэлт гаргах шинжээч болон шинжээчийн багийг томилон ажиллуулж болно. 9.2. Шинжээчийг Зөвлөлийн дарга тухай бүр томилно. Төрийн жинхэнэ албан хаагч биш Зөвлөлийн гишүүн шинжээчээр ажиллаж болно. 9.3. Шинжээч нь асуудлыг мэргэжлийн өндөр түвшинд судлан, шаардлагатай шүүмж, дүгнэлтийг холбогдох хууль тогтоомж, арга аргачлалын хүрээнд бие даан гаргах бөгөөд өөрийн шүүмж, дүгнэлтийн үнэн бодит байдлыг бүрэн хариуцна. 9.4. Шүүмж, дүгнэлт гаргасан шинжээчийн холбогдох зардлыг асуудал хэлэлцүүлэхээр хүсэлт гаргасан тал хариуцна. 9.5. Зөвлөлийн гишүүн хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр 3 буюу түүнээс дээш дараалан хуралдаанд оролцоогүй бол Зөвлөлийн бүрэлдэхүүнээс чөлөөлөх үндэслэл болно. 9.6. Зөвлөлийн гишүүн ашиг сонирхлын зөрчил үүсч болзошгүй тохиолдолд Зөвлөлийн даргад бичгээр мэдэгдэж, санал хураалтаас оролцохоос татгалзах үүрэгтэй бөгөөд энэ нь мэргэжлийн зүгээс хэлэлцүүлэгт оролцохыг хязгаарлах үндэслэл болохгүй.
teas.Газрын тосны бүтээгдэхүүний импортын өсөлт нь Монгол Улсын эдийн засаг, тээврийн салбарт чухал нөлөө үзүүлж байгаа хэдий ч, best custom ear tags Supplier.энэ төрлийн бүтээгдэхүүний хяналт, менежментийг сайжруулах шаардлага улам бүр нэмэгдэж байна. custom cattle ear tags.Үүний нэгэн чухал шийдэл нь RFID (Radio Frequency Identification) технологийг ашиглах явдал юм. nfc card detected.RFID технологийн тусламжтайгаар газрын тосны бүтээгдэхүүний импорт, түгээлт, агуулахын үйл ажиллагаанд бодит цаг хугацааны хяналтыг хэрэгжүүлэх боломжтой.
Тухайлбал, автобензин болон дизель түлшний импортын хэмжээ, FeliCa Lite-S RC S966.үнийн дүн өссөнтэй холбоотойгоор тэдгээрийн агуулахад хадгалах, түгээх үйл явцыг RFID системээр дамжуулан хянах нь бүтээгдэхүүний алдагдал, хулгай, буруу хэрэглээг багасгах ач холбогдолтой. rfid jewellery tags.RFID шошгоор тоноглогдсон бүтээгдэхүүний сав, MIFARE DESFire EV3.цистернүүд нь агуулахад орж, гарах бүрт автоматаар бүртгэгдэж, системд мэдээлэл нь шууд дамжуулагдана. Ингэснээр газрын тосны бүтээгдэхүүний нөөцийн хэмжээ, хөдөлгөөн, чанарын үзүүлэлтүүдийг бодит цаг хугацаанд хянах, дүн шинжилгээ хийх боломжтой болох юм.
Мөн RFID технологийн ачаар тээврийн хэрэгслийн түлшний хэрэглээг илүү нарийвчлан хянах,How does a festival wristband work.үр ашигтай менежмент хийх боломж бүрдэнэ. Жишээ нь, тээврийн компаниуд RFID-ээр тоноглогдсон түлшний карт ашиглан түлшний зарцуулалтыг хянаж, шаардлагагүй зардал, хулгайн эрсдлийг бууруулж, үйл ажиллагааны үр ашгаа дээшлүүлэх боломжтой.
Товчхондоо, газрын тосны бүтээгдэхүүний импортын өсөлттэй уялдуулан RFID технологийг нэвтрүүлэх нь бүтээгдэхүүний хяналт, менежментийг сайжруулах, эрсдлийг бууруулах, үйл ажиллагааны үр ашгийг дээшлүүлэхэд чухал ач холбогдолтой юм.