Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
22-11-2022, 05:10   Хэсэг: Мэдээлэл   Сэтгэгдэл: 0  

Нийт 34 шүүгчийн cул орон тоонд сонгон шалгаруулалт зарласан байна

Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2022 оны 231, 261, 306, 318 дугаар тогтоолоор анхан шатны шүүхийн шүүгчийн 26, давж заалдах шатны шүүхийн шүүгчийн 8, нийт 34 сул орон тоонд сонгон шалгаруулалт зарлалаа.

 

       Бүртгэл 2022 оны 11 дүгээр сарын 07-ны өдрийн 09.00 цагаас 2022 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн 17.00 цаг хүртэл хугацаанд явагдах бөгөөд зард дурдсан баримт бичгийг цахим хэлбэрээр www.shuugch-songon.mn цахим системээр, цаасан хэлбэрээр Шүүхийн ерөнхий зөвлөлийн байр, 104 тоот өрөөнд хүлээн авна.

Нийтэлсэн erka   Үзсэн: 13   |   Сэтгэгдэл: 0
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Иргэн танд
Санал асуулга
 

Ярилцлага

Шүүхийн үйлчилгээний талаарх таны үнэлгээ?


 
 
Хандалт
Бидэнтэй нэгдээрэй
  |  
«    Январь 2023    »
ПнВтСрЧтПтСбВс
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031