Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
30-06-2022, 11:45   Хэсэг: Мэдээлэл   Сэтгэгдэл: 0  

“ЖАЙКА”-гийн Монгол дахь суурин төлөөлөгчийн газрын тэргүүн Танака Шиничиг хүлээн авч уулзлаа

        Шүүхийн ерөнхий зөвлөл Японы Олон Улсын хамтын ажиллагааны нийгэмлэг(ЖАЙКА)-ийн Монгол дахь суурин төлөөлөгчийн газрын тэргүүн Танака Шиничиг 2022 оны зургаадугаар сарын 29-ний өдөр хүлээн авч уулзлаа. Уулзалтад Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Д.Зүмбэрэллхам, гишүүн Р.Онончимэг, Захиргаа, удирдлагын газрын дарга Л.Санжрагчаа болон "ЖАЙКА”-ийн тэргүүн Танака Шиничи, Засаглалын салбарын төлөөлөгч А.Сайхантуяа, Засаглалын салбар хариуцсан ажилтан Б.Оюунбуян нар оролцсон юм.

 

 

       Энэ үеэр Шүүхийн ерөнхий зөвлөлөөс шүүхийн бие даасан, хараат бус байдлыг бэхжүүлэх чиг үүргийн хүрээнд "ЖАЙКА”-тай хамтран ажиллах саналтай байгаагаа илэрхийлэв. Түүнчлэн "Эвлэрүүлэн зуучлалын” тогтолцоог бэхжүүлэх ажлыг үргэлжлүүлэн хэрэгжүүлэх шаардлагатай байгааг дурдаж байсан юм.

 

       Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Д.Зүмбэрэллхам хэлэхдээ "Эвлэрүүлэн зуучлалыг ашиглах иргэдийн тоо өсөж байгаа нь цаашид хөгжүүлэх шаардлагыг илтгэж байна. Хэдийгээр үр дүнд хүрсэн ч тогтолцооны хувьд бэхжээгүй, шүүх дэх эвлэрүүлэн зуучлалын үйл ажиллагаа жигдрээгүй. "Эвлэрүүлэн зуучлалын тухай” хуулийн шинэчилсэн найруулга боловсруулалтын шатанд явж байна. Өмнөх хууль нь тогтолцоог бий болох зорилготой байсан бол шинэчилсэн найруулга нь өмнөх хуулийг сайжруулахыг зорьж байгаа. Эвлэрүүлэн зуучлалын шинэ үе шат эхэлж байгаа үед гурав дахь шатны төслийг хэрэгжүүлэх саналтай байна.” гэв.

 

 

       Мөн "ЖАЙКА”-ийн тэргүүн Танака Шиничи хамтын ажиллагааны талаар өөрийн байр сууриа илэрхийлсэн юм. Тэрээр "2022 онд Монгол Улс, Япон улс дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой, Японоос сайн дурын ажилтан илгээсний 30 жилийн ой, Японы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн Монгол дахь Төлөөлөгчийн газар байгуулагдсаны 25 жилийн ой тохиож байна. Шүүхийн салбарын хөгжилд манай байгууллага өндөр ач холбогдол өгч ажилладаг. Хамтын ажиллагаа маань цаашид өргөн цар хүрээтэй хэрэгжиж, тогтворжоосой гэсэн чин хүсэл байна.” хэмээж байв.

 

        Хоёр байгууллага 2010 оноос хойш "Эвлэрүүлэн зуучлах” үйл ажиллагааг сайжруулах, бэхжүүлэх зорилгын хүрээнд хамтран ажилласаар ирсэн түүхтэй юм. Энэ хугацаанд 2013-2015 онд "Монголын эвлэрүүлэн зуучлах тогтолцоог сайжруулах”, 2019-2021 онд "Эвлэрүүлэн зуучлах тогтоолцоог бэхжүүлэх” гэсэн хоёр төслийг шат дараатайгаар хэрэгжүүлжээ. Хамгийн сүүлд  2022 оны хоёрдугаар сарын 16-ны өдөр "Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулийн шинэчлэл” сэдэвт хэлэлцүүлэг зохион байгуулж, мөн сарын 17, 18-ны өдрүүдэд эвлэрүүлэн зуучлагчдын давтан сургалтаар Японы талаас профессор Инаба Казүхүто хичээл зааж, эвлэрүүлэн зуучлагчдыг мэргэжил, арга зүйгээр хангасан юм. Судалгаагаар дээрх төслийн хүрээнд шүүхийн ачаалал 21 хувиар буурсан үр дүн гарчээ.

 

       Уулзалтын төгсгөлд талууд цаашдын хамтын ажиллагаандаа амжилт хүсээд хэлэлцсэн саналууд бодит ажил болох тал дээр анхаарч ажиллахаа илэрхийлсэн юм.

 

Гадаад харилцаа, мэдээлэл, хамтын ажиллагааны газар

Нийтэлсэн erka   Үзсэн: 29   |   Сэтгэгдэл: 0
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Иргэн танд
Санал асуулга
 

Ярилцлага

Шүүхийн үйлчилгээний талаарх таны үнэлгээ?


 
 
Хандалт
Бидэнтэй нэгдээрэй
  |  
«    Январь 2023    »
ПнВтСрЧтПтСбВс
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031