Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
1-05-2022, 13:40   Хэсэг: Мэдээлэл   Сэтгэгдэл: 0  

"Хүүхдийг гэмт хэргээс сэргийлэх нь та бидний үүрэг" сэдэвт хуульчийн про боно өдөрлөг боллоо

       Монголын хуульчдын холбоо, Шүүхийн ерөнхий зөвлөл, Нийслэлийн Засаг даргын Тамгын газартай хамтран "Хуульчийн про боно өдөрлөг”-ийг 2018 оноос хойш жил бүр уламжлал болгон зохион байгуулаад 4 дэх жилтэйгээ золгож байна.  Энэ жилийн хувьд "Хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх нь Та бидний үүрэг” сэдвийн хүрээнд зохион байгууллаа. 

    Тус өдөрлөгийн нээлтийн ёслол Сүхбаатарын талбайд 5 дугаар сарын 1-ний өдөр болсон бөгөөд Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн Э.Зоригтбаатар, Шүүхийн тусгай архивын дарга Ш.Отгонцэцэг нар оролцсон юм


      Про боно өдөрлөгт Шүүхийн ерөнхий зөвлөл, Шүүхийн тусгай архив, Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүх, Сүхбаатар Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх, Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх оролцож, иргэдэд шүүхийн үйлчилгээтэй холбоотой зөвлөгөө мэдээлэл өгөв. 

 

     

       Энэ үеэр Шүүхийн тусгай архив иргэдэд архивын лавлагаа, тодорхойлолт үнэ төлбөргүй гаргаж өгч үйлчиллээ. Түүнчлэн шүүхийн үйлчилгээ, шүүхэд мэдүүлэх эрх, шүүхийн иргэдийн төлөөлөгч, шүүх дэх эвлэрүүлэн зуучлах ажиллагааг сурталчилж, иргэдэд ном, гарын авлага тарааж, хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэх чиглэлээр зөвлөгөө мэдээлэл өгч ажиллалаа.       

       Насанд хүрээгүй хүүхдийн гэмт хэрэгтэй холбогдсон байдлын хувьд 2020 онд 14-15 насны 34 хүүхэд анхан шатны шүүхээр ял шийтгүүлж байсан бол 2021 онд 15 болж, 19 хүнээр буюу 55.9 хувиар буурсан дүнтэй байна.

2020 онд 16-17 насны 194 хүүхэд анхан шатны шүүхээр ял шийтгүүлж байсан бол 2021 онд 110 болж, 84 хүнээр буюу 43.3 хувиар буурчээ. Насанд хүрээгүй хүүхэд гэмт хэрэгт холбогдохоос гадна гэмт хэргийн хохирогч болох нь түгээмэл.

       Гэмт хэргийн улмаас хохирсон хүүхдийн тоо 2020 онд 712 байсан бол 2021 онд 757 болж өссөн дүнтэй байна. Насны ангиллаар авч үзвэл 0-4 насны 72, 5-9 насны 107, 10-14 насны 244, 15-17 насны 334 нийт насанд хүрээгүй 757 хүүхэд гэмт хэргийн хохирогч болсон байна.

Энэ удаагийн хуульчийн про боно өдөрлөг улс орон даяар нэгэн зэрэг зохион байгуулагдаж байгаа бөгөөд Шүүхийн ерөнхий зөвлөл, анхан болон давж заалдах шатны 41 шүүхийн тамгын газар, Шүүхийн тусгай архив дэмжин оролцож, хүүхдийг гэмт хэргээс урьдчилан сэргийлэхэд дуу хоолойгоо хүргэж байна.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Хэвлэл мэдээллийн хэлтэс 


Нийтэлсэн erka   Үзсэн: 38   |   Сэтгэгдэл: 0
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Иргэн танд
Санал асуулга
 

Ярилцлага

Шүүхийн үйлчилгээний талаарх таны үнэлгээ?


 
 
Хандалт
Бидэнтэй нэгдээрэй
  |  
«    Январь 2023    »
ПнВтСрЧтПтСбВс
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031