Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
3-03-2021, 14:20   Хэсэг: Мэдээлэл   Сэтгэгдэл: 0  

“ИРГЭНИЙ ХЭРГИЙН ШҮҮХИЙН ШИЙДВЭРТ ХИЙСЭН ДҮН ШИНЖИЛГЭЭ” СУДАЛГААНЫ ТАЙЛАНГ ХЭВЛҮҮЛЭХЭЭР БЭЛТГЭЖ БАЙНА

    Шүүхийн ерөнхий зөвлөлийн Шүүхийн судалгаа, мэдээлэл, сургалтын хүрээлэн ХБНГУ-ын Ханнс-Зайделийн сангийн "Эрх зүйн боловсрол” академитай хамтран иргэний болон арилжааны эрх зүйн хэлцэлд холбогдох тодорхой тооны шүүхийн шийдвэрт дүн шинжилгээ хийх судалгааны ажил хийлээ.

     Иргэний хэргийн туршлагатай шүүгчид, багш судлаачдаас бүрдсэн судалгааны баг 2020 оны сүүлээс 2021 оны 2 дугаар сарын хооронд тус судалгааны ажлыг хийхдээ арилжааны эрх зүйн хэм хэмжээг шүүхэд хэрхэн хэрэглэж байгаа, энэ хүрээнд ямар асуудал тулгамдаад буйг тодорхойлоход гол анхаарлаа хандуулсан юм.    

     "Иргэний хэргийн шүүхийн шийдвэрт хийсэн дүн шинжилгээ”-ээр шүүгчид тухайн тодорхой маргааны арилжааны эрх зүйн шинж чанарыг харгалзаж байгаа нь ажиглагдсан ч холбогдох хуулийн заалтыг арилжааны эрх зүйн суурь зарчмын үүднээс авч үзэх нь учир дутагдалтай, өөр өөрөөр тайлбарлан хэрэглэж байгаагийн улмаас шүүхийн практик нэгдмэл бус байгаа нь харагдсан болно.

     "ИРГЭНИЙ ХЭРГИЙН ШҮҮХИЙН ШИЙДВЭРТ ХИЙСЭН ДҮН ШИНЖИЛГЭЭ” судалгааны тайланг Ханнс-Зайделийн сангийн дэмжлэгээр хэвлүүлж шүүгчид, хуульчид, судлаач нарт хүргүүлэхээр бэлтгэж байна.

Судалгааны товч танилцуулгыг http://bit.ly/3kEWdXO линкээр орж үзнэ үү.

 

                                        ШҮҮХИЙН ХАМТЫН АЖИЛЛАГАА, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ГАЗАР

Нийтэлсэн erka   Үзсэн: 27   |   Сэтгэгдэл: 0
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Иргэн танд
Санал асуулга
 

Ярилцлага

Шүүхийн үйлчилгээний талаарх таны үнэлгээ?


 
 
Хандалт
Бидэнтэй нэгдээрэй
  |  
«    Апрель 2021    »
ПнВтСрЧтПтСбВс
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930