Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
3-03-2021, 14:18   Хэсэг: Мэдээлэл   Сэтгэгдэл: 0  

МАГИСТРЫН СУРГАЛТАД УРЬЖ БАЙНА

  Сингапурын Шүүгчийн коллеж, Сингапурын Менежментийн их сургууль хамтран шүүгчдэд зориулсан "Хууль зүйн ухааны магистр” олгох хөтөлбөрийг энэ онд зарлаад байна. Хөтөлбөр нь мэргэшсэн, гүнзгийрүүлсэн хуулийн онол, практикийн мэдлэг олгохоос гадна шүүхийн менежментийг шинэ түвшинд гаргах залуу шүүгчдийг бэлтгэх зорилготой юм.

  2021 онд нийт дөрвөн төрлийн сургалтын төлбөрийн тэтгэлэг зарласан бөгөөд магистрын сургалтад суралцах сонирхолтой шүүгчид тэтгэлгийн талаарх мэдээлэлтэй дараах http://law.smu.edu.sg/llm/fees-scholarships линкээр орж танилцана уу.

     Сургалтын бүртгэл 2021 оны 5 дугаар сарын 10-ны өдөр дуусах бөгөөд доорх холбоосоор орж онлайн бүртгэл хийхийг анхаарна уу

https://law.smu.edu.sg/llm/online-application 


Нийтэлсэн erka   Үзсэн: 24   |   Сэтгэгдэл: 0
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Иргэн танд
Санал асуулга
 

Ярилцлага

Шүүхийн үйлчилгээний талаарх таны үнэлгээ?


 
 
Хандалт
Бидэнтэй нэгдээрэй
  |  
«    Апрель 2021    »
ПнВтСрЧтПтСбВс
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930