Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
1-03-2021, 14:13   Хэсэг: Мэдээлэл   Сэтгэгдэл: 0  

ШҮҮХИЙН ТУСГАЙ АРХИВЫН МЭДЭГДЭЛ

   Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 02 дугаар сарын 21-ний өдрийн 45 дугаар тогтоолоор "Коронавируст халдвар (ковид-19)-ын тархалтын түвшинг тогтоож, төрийн байгууллага, хүн, хуулийн этгээдийн үйл ажиллагааг
зохицуулах түр журам” батлагдсантай холбогдуулан Шүүхийн тусгай архивын үйл ажиллагааг цахим хэлбэрт шилжүүлж байна.

 Иймд Та бүхэн тус архиваас лавлагаа, тодорхойлолт авах өргөдөл, хүсэлтээ Шүүхийн тусгай архивын archive@judcouncil.mn цахим хаягаар болон шуудангаар ирүүлнэ үү.

     Коронавируст халдвар (ковид-19)-ын цар тахлын нөлөөгөөр үүсээд байгаа онцгой нөхцөл байдлын улмаас халдвар хамгааллын дэглэмийг сахиж тендерийн тодорхойлолт болон бусад өргөдөл, хүсэлтийн хариуг хүсэлт хүлээн авснаас хойш ажлын 3 хоногийн дотор иргэн, хуулийн этгээдийн өргөдөл, хүсэлт ирүүлсэн цахим хаягаар буцаан олгоно.

    Жич: Архивын лавлагаа, тодорхойлолт олгох үйлчилгээний өргөдөл, хүсэлтийг зөвхөн ажлын цагаар хүлээн авах бөгөөд өргөдөл, хүсэлт илгээх иргэн, хуулийн этгээд дараах шаардлагыг хангасан баримтыг дээрх цахим хаягаар ирүүлнэ үү. Үүнд:

  • Хүсэлт / Албан бичгийг ямар байгууллага, албан тушаалтанд хаяглуулж авахаа тодорхой, товчлохгүйгээр бүтэн бичих/
  • Хуулийн этгээдийн бүртгэлийн гэрчилгээний хуулбар
  • Архивын үйлчилгээний хураамж төлсөн баримтын хуулбар

  /Тодорхойлолт 1 хувь нь 10.000 төгрөг/
 

   Дансны дугаар: 100900005001  /Төрийн сан/ 

                        Дансны нэр: ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ЗӨВЛӨЛ ААлба

      Гүйлгээний утга: Иргэн, хуулийн этгээдийн нэр, тодорхойлолт авах газрын нэрийг /Шүүхийн тусгай архив эсвэл Захиргааны хэргийн анхан шатны шүүх/    бичнэ.

      Жишээ нь: Шүүхийн тусгай архиваас тодорхойлолт авах бол гүйлгээний утга дээр ... ххк ШТА гэх, Захиргааны хэргийн анхан шатны шүүхээс тодорхойлолт авах бол ...  ххк ЗХАШШ гэж бичих.

 

Харилцах утас: 70007082

ШҮҮХИЙН ТУСГАЙ АРХИВ

Нийтэлсэн erka   Үзсэн: 58   |   Сэтгэгдэл: 0
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Иргэн танд
Санал асуулга
 

Ярилцлага

Шүүхийн үйлчилгээний талаарх таны үнэлгээ?


 
 
Хандалт
Бидэнтэй нэгдээрэй
  |  
«    Апрель 2021    »
ПнВтСрЧтПтСбВс
 1234
567891011
12131415161718
19202122232425
2627282930