Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
4-02-2021, 07:10   Хэсэг: Мэдээлэл   Сэтгэгдэл: 0  

ТӨРИЙН ЖИНХЭНЭ АЛБАНЫ УДИРДАХ БОЛОН ГҮЙЦЭТГЭХ АЛБАН ТУШААЛЫН ТУСГАЙ ШАЛГАЛТАД БҮРТГҮҮЛЭГЧДИЙН АНХААРАЛД

        Төрийн албаны зөвлөлийн Шүүхийн ерөнхий зөвлөлийн дэргэдэх салбар зөвлөлийн 2020 оны 29 дүгээр тогтоолоор хүргүүлсэн захиалгын дагуу Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.1, 27.1.2, 27.1.3 дахь заалт, "Төрийн албаны тусгай шалгалт өгөх болзол, журам”-ын 1.3.2, 2.1-т заасныг тус тус үндэслэн зарласан төрийн жинхэнэ албаны удирдах болон гүйцэтгэх албан тушаалын сонгон шалгаруулалтын цахим шалгалт тухайн сул орон тоо зарлагдсан шүүхийн тамгын газрын байранд 2021 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 09.00 минутад болно.

        Шалгалтыг Төрийн албаны зөвлөлийн 2020 оны 04 дүгээр сарын 13-ны өдрийн 141 дүгээр тогтоолоор баталсан "Төрийн албаны тусгай шалгалт зохион байгуулах талаар авах зарим арга хэмжээний тухай” журмын дагуу Шалгалтын комисс зохион байгуулна. 

       Анхаарах зүйл: Улсын онцгой комиссын шийдвэр, Эрүүл мэндийн яамны зөвлөмжийг мөрдөж, амны хаалт, нэг удаагийн бээлий, улавч гэх мэт хамгаалах хэрэгслийг авч ирнэ. Шалгалт эхлэхээс 15-аас доошгүй минутын өмнө иргэний үнэмлэхтэйгээ шалгалтын байранд ирж, суудлаа эзэлсэн байхыг анхаарна уу.

Монгол Улсын Төрийн албаны зөвлөлийн Тогтоолтой Энд дарж танилцана уу.

 

 

                                   ТӨРИЙН АЛБАНЫ ЗӨВЛӨЛИЙН

                       ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ЗӨВЛӨЛИЙН ДЭРГЭДЭХ

                               САЛБАР ЗӨВЛӨЛ

                                   Утас: 70008041, 70007041

 

Нийтэлсэн erka   Үзсэн: 123   |   Сэтгэгдэл: 0
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Иргэн танд
Санал асуулга
 

Ярилцлага

Шүүхийн үйлчилгээний талаарх таны үнэлгээ?


 
 
Хандалт
Бидэнтэй нэгдээрэй
  |  
«    Декабрь 2021    »
ПнВтСрЧтПтСбВс
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031