АЛБАН БИЧИГ ЦАХИМААР ХҮЛЭЭН АВАХ ТУХАЙ
Коронавируст халдвар /Ковид-19/-ын цар тахлын улмаас Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 194 дүгээр тогтоолоор Нийслэл, Архангай, Сэлэнгэ аймгийн хэмжээнд засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, төрийн болон нутгийн захиргааны байгууллага, иргэн, хуулийн этгээдийг гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын зэргийн хугацааг 2020 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн 06 цаг 00 минутаас 2020 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 06 цаг 00 минут хүртэл сунгасан.
Иймд дээрх хугацаанд Шүүхийн ерөнхий зөвлөл нь бүхий л албан бичгээ contact@judcouncil.mn цахим шуудангийн хаяг, шуудангаар хүлээн авч байгааг үүгээр мэдэгдэж байна.
ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ЗӨВЛӨЛ