Монгол Улсын Засгийн газрын 2020 оны 11 дүгээр сарын 11-ний өдрийн 178 дугаар тогтоолоор бүх нийтийн бэлэн байдлын зэрэгт шилжүүлж, хатуу хөл хорио тогтоосонтой холбогдуулан Шүүхийн төрөлжсөн архивын үйл ажиллагааг дээрх тогтоолд дурдсан хугацаанд цахим хэлбэрт шилжүүлж байна.
Иймд Та бүхэн тус архиваас лавлагаа, тодорхойлолт авах өргөдөл, хүсэлтээ Шүүхийн төрөлжсөн архивын archive@judcouncil.mn цахим хаягаар болон шуудангаар ирүүлнэ үү.
Коронавируст халдвар (СОVID-19)-ын цар тахлын нөлөөгөөр үүсээд байгаа онцгой нөхцөл байдлаас шалтгаалж тендерийн тодорхойлолт болон бусад өргөдөл, хүсэлтийн хариуг хүсэлт хүлээн авснаас хойш ажлын 3 хоногийн дотор иргэн, хуулийн этгээдийн өргөдөл, хүсэлт ирүүлсэн цахим хаягаар буцаан олгоно. Мөн Төрийн худалдан авах ажиллагааны газарт цахимаар давхар илгээх болно.
Жич: Архивын лавлагаа, тодорхойлолт олгох үйлчилгээний өргөдөл, хүсэлтийг зөвхөн ажлын цагаар хүлээн авах бөгөөд өргөдөл, хүсэлт илгээх иргэн, хуулийн этгээд дараах шаардлагыг хангасан баримтыг дээрх цахим хаягаар ирүүлнэ үү.
Үүнд:
1. Хүсэлт / Албан бичгийг ямар байгууллага, албан тушаалтанд хаяглуулж авахаа тодорхой, товчлохгүйгээр бүтэн бичих/
2. Хуулийн этгээдийн бүртгэлийн гэрчилгээний хуулбар
3. Архивын үйлчилгээний хураамж төлсөн баримтын хуулбар
Данс: 100900005001 төрийн сан
Гүйлгээний утга: ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ЗӨВЛӨЛ ААлба
Харилцах утас: 70007082, 91818391
ШҮҮХИЙН ТӨРӨЛЖСӨН АРХИВ