Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
5-11-2020, 14:51   Хэсэг: Мэдээлэл   Сэтгэгдэл: 0  

МАГИСТРЫН ТЭТГЭЛЭГТ ХӨТӨЛБӨРТ УРЬЖ БАЙНА

 

     Шүүхийн ерөнхий зөвлөл Европын аюулгүй байдал, хамтын ажиллагааны байгууллагын академитай хамтын ажиллагаа хөгжүүлэх Харилцан ойлголцлын Санамж бичгийг 2020 оны 7 дугаар сард байгуулсан билээ.

     Тус байгууллагаас 2021-2022 оны хичээлийн жилд "Эдийн засгийн засаглал ба хөгжил" болон "Улс төр ба аюулгүй байдал (Төв ази дахь)" чиглэлээр магистрын тэтгэлэгт хөтөлбөрийг зарлаад байна.

     Уг тэтгэлэгт хөтөлбөр нь шинэ, залуу боловсон хүчнийг улс төр, аюулгүй байдал, олон улсын харилцаа, зөрчилдөөнөөс урьдчилан сэргийлэх, олон улсын хөгжил, эдийн засаг болон засаглалын чиглэлээр чадавхжуулах зорилготой бөгөөд Афганистан, Киргизстан, Казахстан, Тажикистан, Узбекистан, Туркменистан болон Монгол зэрэг улс орны нийт 60 оюутныг элсүүлэн авахаар төлөвлөсөн байна.

     Тэтгэлэгт хөтөлбөрт нь сургалтын төлбөрөөс бүрэн чөлөөлөхөөс гадна сарын 300 Еврогийн тэтгэлэг, БНКУ-ын Бишкек хот руу ирж, очих олон улсын нислэгийн тийз, эрүүл мэндийн даатгал болон сурлагаараа тэргүүлсэн оюутнуудыг Европын аль нэг улсад дадлага хийх боломжоор хангах юм.

Хөтөлбөрт хамрагдахад дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:

                                                                                                                    Дээд боловсролтой байна

                                                                                                                    Англи хэлний дээд түвшний мэдлэгтэй байх зэрэг болно.

"Эдийн засгийн засаглал ба хөгжил" сэдэвт магистрын тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах бол энд дарж цахим анкет бөглөнө үү,

"Улс төр ба аюулгүй байдал (Төв ази дахь)" сэдэвт магистрын тэтгэлэгт хөтөлбөрт хамрагдах бол энд дарж цахим анкет бөглөнө үү.

Дэлгэрэнгүй мэдээллийг http://osce-academy.net/en/masters/admission/ хаягаар орж танилцана уу.

 

Шүүхийн хамтын ажиллагаа, олон нийттэй харилцах газар

 

 
LOGO

 

Шүүхийн ерөнхий зөвлөл, Тасганы овоо,Чингэлтэй дүүрэг,5 дугаар хороо, Улаанбаатар хот, Монгол Улс, Зип - 15170

 

 

70008045

 

 

70007021

 

 

 

 

contact@judcouncil.mn

 

Нийтэлсэн erka   Үзсэн: 8   |   Сэтгэгдэл: 0
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Иргэн танд
Санал асуулга
 

Ярилцлага

Шүүхийн үйлчилгээний талаарх таны үнэлгээ?


 
 
Хандалт
Бидэнтэй нэгдээрэй
  |  
«    Ноябрь 2020    »
ПнВтСрЧтПтСбВс
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30