Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
3-11-2020, 14:47   Хэсэг: Мэдээлэл   Сэтгэгдэл: 0  

ШҮҮГЧИЙН БОЛОН ШҮҮХИЙН ЗАХИРГААНЫ АЖИЛТНЫ АЖЛЫН БАЙРАН ДАХЬ СУРГАЛТ АМЖИЛТТАЙ ӨНДӨРЛӨЛӨӨ


      Шүүхийн ерөнхий зөвлөлөөс "Шүүгчийн болон шүүхийн захиргааны ажилтны ажлын байран дахь сургалт”-ыг Нийслэл дэх эрүү, иргэн, захиргааны хэргийн анхан болон давж заалдах шатны шүүхүүдэд 8 ээлжээр  тус тус зохион байгуулж, өндөрлөлөө.

      Сургалтын YII ээлжийг 2020 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр Нийслэл дэх Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн тамгын газарт,  YIII ээлжийг 2020 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Нийслэлийн Иргэний болон эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч, шүүхийн захиргааны ажилтнуудад тус тус зохион байгууллаа.

 

   

     Сургалтыг Шүүхийн судалгаа мэдээлэл, сургалтын хүрээлэнгийн сэтгэл зүйч Б.Нямаа удирдан явуулж, шүүгчийн сэтгэл зүйн асуулга судалгааг шүүгчдээс авч, ажил мэргэжлээс үүдэлтэйгээр үүсэж буй бэрхшээл,  бие махбод болон сэтгэл зүйн тулгамдаж буй асуудал зэргийг тодорхойлон, шүүгчийн стресс, түүнийг даван туулах аргын талаарх товч мэдээлэл өгсөн юм.

 

   

      Сургалтад хамрагдсан шүүгч ажилтнууд судалгаанд үндэслэсэн эрэлт бүхий сургалт болсныг онцлоод, судалгааг цаашид үргэлжлүүлэн, сургалтаа гүнзгийрүүлэх,  шүүхийн захиргааны ажилтнуудад сэтгэл зүйн сургалтуудыг тогтмол явуулах саналыг уламжилсан юм. 

 

 

 

ШҮҮХИЙН ХҮНИЙ НӨӨЦИЙН ГАЗАР

 

 

Нийтэлсэн erka   Үзсэн: 9   |   Сэтгэгдэл: 0
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Иргэн танд
Санал асуулга
 

Ярилцлага

Шүүхийн үйлчилгээний талаарх таны үнэлгээ?


 
 
Хандалт
Бидэнтэй нэгдээрэй
  |  
«    Ноябрь 2020    »
ПнВтСрЧтПтСбВс
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30