Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
22-10-2020, 13:40   Хэсэг: Мэдээлэл   Сэтгэгдэл: 0  

ЭВЛЭРҮҮЛЭН ЗУУЧЛАГЧДЫН ЗӨВЛӨЛИЙН ДАРГА, ГИШҮҮДТЭЙ УУЛЗЛАА


       Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, гишүүд Эвлэрүүлэн зуучлагчдын зөвлөлийн дарга, гишүүдийг 2020 оны 10 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч уулзлаа. Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтийн хүрээнд Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн төслийг Улсын Их Хурлын намрын чуулганаар хэлэлцэх гэж байгаатай холбогдуулан Эвлэрүүлэн зуучлалын тухай хууль тогтоомжийг боловсронгуй болгох талаар санал солилцсон юм. Уулзалтад Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Э.Батбаяр, гишүүн Л.Атарцэцэг, Д.Цогтсайхан, В.Оюумаа, Шүүхийн захиргаа, удирдлагын газрын дарга Ж.Сайнхишиг, Эвлэрүүлэн зуучлагчдын зөвлөлийн дарга Д.Тунгалаг, Эвлэрүүлэн зуучлагчдын зөвлөлийн гишүүн Ц.Ичинхорлоо, М.Баясгалан, Д.Доржсүрэн, Э.Энх-Эрдэнэ нар оролцлоо.
 

      Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Д.Батбаяр хэлсэн үгэндээ "Эвлэрүүлэн зуучлах ажиллагаа иргэний хэргийн шүүхийн ачааллыг 25 хүртэл хувиар бууруулж, их хувь нэмэр оруулж байгаа. Үүгээр зогсохгүй иргэд, аж ахуйн нэгжүүд хэрэг маргаанаа эв зүйгээр, хурдан шуурхай шийдүүлэхэд чухал ач холбогдолтой. Тиймээс Шүүхийн ерөнхий зөвлөл эвлэрүүлэн зуучлах ажиллагааг цаашид улам боловсронгуй болгож, хөгжүүлэхэд бүх талаар дэмжиж ажиллана. Гадаад, дотоодын байгууллагуудтай хамтын ажиллагаа тогтоож, эвлэрүүлэн зуучлагчдыг сургах, сайн туршлага судлахад нь дэмжлэг үзүүлнэ” хэмээн онцлов. Тэрээр мөн Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн төслийг хэлэлцэж байгаа энэ цаг үед дагалдаж гарах Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулийн төсөлд нэмэлт өөрчлөлт оруулах тодорхой саналаа нэгтгэж өгөхийг Эвлэрүүлэн зуучлагчдын зөвлөлийн дарга, гишүүдээс хүссэн юм.

      Эвлэрүүлэн зуучлагчдын зөвлөлийн дарга Д.Тунгалаг уулзалтын үеэр "Шүүхийн тухай багц хууль 2012 онд батлагдаж, 2013 оны 4 дүгээр сарын 15-ны өдрөөс Эвлэрүүлэн зуучлалын тухай хууль хэрэгжиж эхэлсэн. Хуулийг хэрэгжүүлэх явцад Эвлэрүүлэн зуучлалын тухай хуульд өөрчлөлт оруулах шаардлага, хүндрэлтэй асуудлууд бол гардаг. Эвлэрүүлэн зуучлалын тухай хууль хэтэрхий ерөнхий, процесс ажиллагаа их багатай. Мөн Иргэний процессын хуультай зөрчилддөг” хэмээн хуулийг хэрэгжүүлэх явцад гарч байгаа хүндрэл бэрхшээлийн талаар санал солилцлоо.

 

 

                                   Шүүхийн хэвлэл мэдээллийн хэлтэс       


Нийтэлсэн erka   Үзсэн: 14   |   Сэтгэгдэл: 0
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Иргэн танд
Санал асуулга
 

Ярилцлага

Шүүхийн үйлчилгээний талаарх таны үнэлгээ?


 
 
Хандалт
Бидэнтэй нэгдээрэй
  |  
«    Ноябрь 2020    »
ПнВтСрЧтПтСбВс
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30