Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
24-08-2020, 04:26   Хэсэг: Мэдээлэл   Сэтгэгдэл: 0  

ШҮҮХИЙН ЕРӨНХИЙ ЗӨВЛӨЛИЙН ГИШҮҮН Д.ЦОГТСАЙХАНААР АХЛУУЛСАН АЖЛЫН ХЭСЭГ ОРОН НУТГИЙН ШҮҮХҮҮДЭД АЖИЛЛАЖ БАЙНА

Шүүхийн Ерөнхий зөвлөлийн гишүүн Д.Цогтсайхан, Гүйцэтгэх нарийн бичгийн дарга О.Амгаланбаатар нар 2020 оны 08 дугаар сарын 19-ны өдрөөс 23-ны өдрүүдэд Өвөрхангай, Баянхонгор, Говь-Алтай аймгийн шүүхүүдэд ажиллаж, тус шүүхүүдийн үйл ажиллагаатай танилцан, шүүгч ажилтнуудтай уулзлаа.

Уулзалтаар Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн Д.Цогтсайхан тус зөвлөлөөс 2019 он болон 2020 оны эхний хагас жилд хийж хэрэгжүүлсэн ажлын товч тайлан, хүрсэн үр дүн, шүүхийн хараат бус, шүүгчийн бие даасан байдлыг хангах чиглэлээр цаашид авч хэрэгжүүлэхээр төлөвлөж буй ажлын талаар танилцуулга, мэдээлэл хийв.

 

 

Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт өөрчлөлтөд нийцүүлэн шүүхийн хууль тогтоомжийг боловсронгуй болгох, шүүгч шүүхийн захиргааны ажилтнуудын эрх ашгийг хамгаалах, шүүхийн үйлчилгээг иргэдэд хүндрэл чирэгдэлгүй шуурхай хүргэх, шүүх хуралдаан хойшлолтыг бууруулах, шүүхэд итгэх олон нийтийн итгэлийг дээшлүүлэх талаар шүүгч ажилтнуудтай санал солилцсон юм.

 

 

Түүнчлэн шүүхүүдийн байр, техник, тоног төхөөрөмж, тээврийн хэрэгслийн хангамж, шүүгч ажилтнуудын нийгмийн хамгааллын асуудлууд болон шүүн таслах ажиллагаанд тулгамдаж буй асуудлуудтай танилцан энэ талаар шүүгч, шүүхийн захиргааны ажилтнуудын санал хүсэлтийг хүлээн авч тодорхой асуудлуудыг Шүүхийн ерөнхий зөвлөл, түүний ажлын албанд уламжлан шийдвэрлүүлэх арга хэмжээ авахаа илэрхийлэв.

 

 

Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Төрийн дээд одон медаль шагнагдсан болон салбарын шагналаар шагнагдсан шүүгч, ажилтнуудад шагналыг гардуулж хүндэтгэл үзүүлсэн юм.

 

 

 

Шүүхийн хэвлэл мэдээллийн хэлтэс

Нийтэлсэн erka   Үзсэн: 24   |   Сэтгэгдэл: 0
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Иргэн танд
Санал асуулга
 

Ярилцлага

Шүүхийн үйлчилгээний талаарх таны үнэлгээ?


 
 
Хандалт
Бидэнтэй нэгдээрэй
  |  
«    Сентябрь 2020    »
ПнВтСрЧтПтСбВс
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930