Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
16-09-2015, 05:58   Хэсэг: Мэдээлэл   Сэтгэгдэл: 0  

2014 оны Хүний эрхийн тайлан

2014 оны Хүний эрхийн тайлан

АНУ-ын Төрийн Департаментаас жил бүр Монгол Улс дахь хүний эрхийн нөхцөл байдлын тайланг бэлтгэн гаргадаг. 2014 онд гаргасан Хүний эрхийн тайлангаас шүүх, шүүн таслах ажиллагаатай холбоотой хэсгийг түүвэрлэн хүргэж байна. Та бүхэн тус тайланг бүрэн эхээр http://mongolian.mongolia.usembassy.gov/hrr--2014.html монгол хэлээр http://mongolia.usembassy.gov/hrr2015.html англи хэлээр үзэх боломжтой.

 

Хүний эрхийг зөрчсөн хамгийн илэрхий гурван асуудал нь авлига, гадны нөлөөнд өртөмтгий шүүхийн тогтолцоо, амь бөхтэй оршсоор байгаа гэр бүлийн хүчирхийлэл юм. Төр засгийн үйл ажиллагаа, ялангуяа хууль тогтоох болон шүүхийн байгууллага ил тод бус байгаа нь төр засгийн үйл ажиллагааны үр бүтээмж, олон нийтийн итгэлд сөргөөр нөлөөлж байна. Мөн түүнчлэн шүүхийн тогтолцоо хөрөнгө мөнгө болон боловсон хүчин дутмаг байгаагийн дээр институтын мэргэжлийн ур чадвар сул, иргэний болон эрүүгийн хэрэг маргааныг бие даан, төвийг сахисан байдлаар хянан шийдвэрлэх боломж муу. Гэр бүлийн хүчирхийлэл арилахгүй байгаа, ноцтой асуудал хэвээр байгааг нийтээр хүлээн зөвшөөрсөн.

 

 

Шүүхийн Ерөнхий Зөвлөлөөс гаргасан шүүхийн статистик мэдээ тайланд дурдсанаар өнгөрсөн онд 251 дүгээр зүйл ангиар ялласан маш цөөн хэрэг шүүхэд шилжжээ. ХЭҮК-ийн мэдээлснээр сэтгэл санааны хохирол учруулсан гэх гомдлуудыг зарим тохиолдолд нотлох баримт гаргах буюу, хохирлын хэм хэмжээг тогтоох боломжгүй гэх үндэслэлээр хэрэгсэхгүй болгожээ. Хууль сахиулах албаны хүмүүсийг мөн 96 дугаар зүйл анги буюу бусдын бие махбодид хүнд гэмтэл санаатай учруулсан гэх зүйл ангиар яллаж болох хэдий ч энэ зүйл заалтаар ялласан тохиолдол ховор. 44.1 дүгээр зүйлд зааснаар заавал биелүүлэх тушаал, захирамжийг биелүүлэхдээ энэ хуулиар хамгаалагдсан ашиг сонирхолд гэм хор (бусдын бие махбодид хүнд гэмтэл учруулсан бас орно) учруулсан бол гэмт хэрэгт тооцохгүй ажээ. Хуульд зааснаар тушаал, захирамж өгсөн этгээдэд гэм хор учруулсны төлөө эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр хуульчилсан хэдий ч энэ зүйл ангиар ялласан хэрэг ховор. Эмнэсти Интернэйшнл (ЭИ), МБА-нд ажиллаж байсан албан хаагч, прокурор, шүүгчдийн үзэж байгаагаар уг 44.1 дүгээр заалт нь хэрэг бүртгэгч, мөрдөн байцаагчийн тушаалын дагуу мэдүүлэг өгөхийг албадсан гэм буруутай хууль сахиулах албаны хүмүүст тусгай эрх дарх олгосон зүйл заалт болжээ.


д. Нээлттэй, шударгаар шүүлгэх эрхийг зөрчих


Шүүх эрх мэдэл хараат бус байна хэмээн Үндсэн хууль болон хуулинд заасан бөгөөд бодит байдал дээр төр засаг энэ заалтыг ерөнхийдөө хүндэтгэдэг, гэсэн хэдий ч авилга болон гадны нөлөө байсаар байсан гэж ТББ-ууд болон хувиараа бизнес эрхлэгчид үзсэн. Гэм буруутайг нотлох баттай эд мөрийн баримт тогтоогдохгүй байгаа шүүн хэлэлцэх үе шатуудад ч гэсэн шүүх эрүүгийн хэргийг шийдвэрлэхдээ прокуроруудын эсэргүүцлийг сөрж, ялыг хэрэгсэхгүй болгох тал дээр учир дутагдалтай хандсан. Хэрэгсэхгүй болговол зохих эрүүгийн хэргийг прокурорын нэмэлт мөрдөн байцаалтад удаа дараа буцаасан. Мөрдөн байцаалт явуулах хөрөнгө мөнгийг улсын төсвөөс бүр хэдэн жил дараалан гаргуулсан хэрэг бол прокурорууд сайн дураар бүх ялыг хэрэгсэхгүй болгох нь ховор. Үүний уршгаар эрүүгийн ноцтой хэрэг маргаанууд шийдвэрлэгдэхгүйгээр прокурор, шүүхийн хооронд шилжиж хэдэн жилээр сунжирдаг.


Шүүн таслах ажиллагаа


Хуулинд зааснаар хүн бүр шүүхээр нээлттэй, шударгаар шүүлгэх эрхтэй хэдий ч ТББ-ууд, ажиглагчдын мэдээлснээр шүүгч, прокурорууд, шинжээч гэрчүүдэд авилга өгөх замаар хэргийг хэрэгсэхгүй болгох, мөн хуульд заасан ялын хэмжээг бууруулсан тохиолдол гарсан. Шүүх байгууллагуудын үзэж байгаагаар 2013 онд шүүгчдийн цалинг нэмсэн явдал нөхцөл байдалд эерэгээр нөлөөлсөн. Тангарагтны шүүх байдаггүй. Шүүгдэгчийн гэм буруутайг шүүхээр тогтоох хүртэл гэм буруугүй хэмээн үзэх бөгөөд шүүгдэгч гэрчид асуулт тавих, нотлох баримт гаргаж өгөх эрхтэй. Яллагдагч ямар хэрэгт яллагдаж байгаагаа мэдэх (шаардлагатай бол тайлбар гаргуулах, үүнд шаардлагатай бол дохионы хэл орно); шударга, нээлттэй шүүх хурлаар хэргээ хэт сунжруулахгүйгээр шийдвэрлүүлэх; өөрийн сонгосон (эсвэл улсаас гаргаж өгсөн) өмгөөлөгчтэйгээ харьцах; өмгөөллөө бэлдэх хангалттай хугацаатай байх; прокурорын цуглуулсан нотлох баримттай танилцах; болон давж заалдах эрхтэй. Яллагдагчийг хүчээр мэдүүлэг өгөх, гэм буруугаа хүлээхийг албадах хориотой. Эдгээр эрх бодит байдал дээр хэрэгждэг хэдий ч баттай эх сурвалжуудын мэдээлж байгаагаар эрх баригчид сэжигтнүүдээс мэдүүлэг авахын тулд зарим үед бие махбодийн болон сэтгэл санааны дарамт үзүүлсэн тохиолдол гарсан.


Гол төлөв хууль эрх зүйн уялдаа холбоогүй байдалаас үүдэн нь шүүн таслах ажиллагаанд саад учирдаг. Улсын төсвөөс санхүүждэг өмгөөлөгчийн тоо хангалттай гэсэн мэдээ байгаа хэдий ч эдгээр өмгөөлөгчийн үйлчилгээний чанар, мэргэжлийн ур чадвар жигд биш байсны улмаас олон шүүгдэгч хууль зүйн тусламж авах эрхээ хангалттай эдэлж чадаагүй. Шүүгч хэрэг хянан шийдвэрлэхдээ нотлох хангалттай баримт гэхээсээ хэрэг хүлээсэн байдалд гол төлөв тулгуурладаг. Үүнээс гадна төрийн алба хаагчид, хууль хэрэгжүүлэх байгууллагынхан гэрчийг сүрдүүлдэг, шүүх хуралд олон нийтийн оролцоо хязгаарлагдмал (ердөө байр савны багтаамж хүрэлцэхгүй гэх шалтгаанаар), ерөнхийдөө шүүхийн шийдвэр гаргах үйл явц ил тод бус байдагт ТББ-ууд шүүмжлэлтэй хандаж байна.


Улс төрийн хоригдол ба цагдан хоригдогч


Улс төрийн хоригдол, цагдан хоригдогч албан ёсоор бүртгэгдээгүй. Гэхдээ улс төрчдийн оролцоо бүхий хэд хэдэн авилгын хэрэг улс төрийн сэдэл бүхий яриа маргаан үүсгэсэн.


Иргэний хэрэг шүүхээр хянан шийдвэрлэх ажиллагаа ба хохирол барагдуулалт


Хүний эрх зөрчсөн хэрэг маргааныг захиргааны болон шүүхийн арга замаар барагдуулдаг. Иргэний хэргийг шүүхээр хянан шийдвэрлэх ажиллагаанд авилга, гадны нөлөөлөл болон шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааны учир дутагдалтай байдал зэрэг хүчин зүйлс саад учруулж байна. Өргөдөл хүсэлт гаргах, зөвшөөрөл авах, бүртгүүлэх зэрэг явцад төрийн албан хаагчид хээл хахууль төлөх шахалт үзүүлсэн гэж хувийн бизнес эрхлэгч нар мэдэгдсэн. Хуульд зааснаар цагдаагийн буруу үйл ажиллагаанаас учирсан хохиролыг хохирогч нэхэмжлэх эрхтэй боловч, бодит байдал дээр нөхөн олговор гаргуулж чадсан хүн цөөн.


Эх сурвалж: http://mongolian.mongolia.usembassy.gov/hrr--2014.html

Нийтэлсэн erka   Үзсэн: 504   |   Сэтгэгдэл: 0
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Иргэн танд
Санал асуулга
 

Ярилцлага

Шүүхийн үйлчилгээний талаарх таны үнэлгээ?


 
 
Хандалт
Бидэнтэй нэгдээрэй
  |  
«    Январь 2022    »
ПнВтСрЧтПтСбВс
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31