Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
2-10-2015, 21:55   Хэсэг: Мэдээлэл / Эвлэрүүлэн зуучлагч   Сэтгэгдэл: 0  

Эвлэрүүлэн зуучлах ажиллагааны бүртгэлийн нэгдсэн системийг нэвтрүүллээ

Эвлэрүүлэн зуучлах ажиллагааны бүртгэлийн нэгдсэн системийг нэвтрүүллээ

Эвлэрүүлэн зуучлах ажиллагааны бүртгэлийн нэгдсэн системийг өнөөдрөөс шүүх дэх Эвлэрүүлэн зуучлах ажиллагаанд нэвтрүүлж эхэллээ. Энэхүү бүртгэлийн нэгдсэн системийг хэрэглэснээр улсын хэмжээнд эвлэрүүлэн зуучлах үйл ажиллагааны мэдээллийн нэгдсэн санг бүрдүүлж, эвлэрүүлэн зуучлагчдын ажлыг хөнгөвчлөх, эвлэрүүлэн зуучлах ажиллагааг хянах, мэдээллийн сангаас бүх төрлийн мэдээллийг авах, эвлэрүүлэн зуучлах ажиллагааны нэгдсэн мэдээг шуурхай, үнэн зөв гаргах зэрэг ач холбогдолтой юм.

Шүүхийн ерөнхий зөвлөлийн байранд өнөөдөр болсон Эвлэрүүлэн зуучлагчдын давтан сургалтын үеэр энэхүү програмыг танилцуулж, хэрэглэх аргыг шүүх дэх эвлэрүүлэн зуучлагч нарт заалаа.

 
Нийтэлсэн erka   Үзсэн: 577   |   Сэтгэгдэл: 0
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Иргэн танд
Санал асуулга
 

Ярилцлага

Шүүхийн үйлчилгээний талаарх таны үнэлгээ?


 
 
Хандалт
Бидэнтэй нэгдээрэй
  |  
«    Январь 2022    »
ПнВтСрЧтПтСбВс
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31