Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
2-07-2015, 16:12   Хэсэг: Мэдээлэл   Сэтгэгдэл: 0  

Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын шүүхийн Тамгын газраас шинэ тамга, тэмдэгхүлээлгэн өгөх ёслолын ажиллагаа боллоо

Монгол Улсын Их Хурлын 2015 оны06 дугаар сарын 19-ний өдрийн "Шүүх байгуулах тухай” хуулийн шинэчилсэн найруулгыг баталж, 2015 оны07 дугаар сарын 01-ний өдрөөс хэрэгжиж эхэлснээр Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын шүүх болон Тамгын газарт тамга, тэмдэг, дардас гардуулан өгөх ёслолын  ажиллагааг 2015 оны07 дугаар сарын 02-ний өдөр зохион байгууллаа.
 
 

Тус шүүхийн Тамгын газрын дарга Ц.Дэлгэр Монгол улсын Ерөнхийлөгчийн 2015 оны 06 дугаар сарын 30-ны өдрийн, Ерөнхий шүүгчийн албан тушаалд томилох тухай” 111 тоот зарлигийг уншин танилцуулж, шүүгч нарт зарлигийг гардуулж өглөө. Уг ёслолын ажиллагаанд тус шүүхийн шүүгч, захиргааны ажилтнууд оролцлоо.

 
Нийтэлсэн erka   Үзсэн: 1115   |   Сэтгэгдэл: 0
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Иргэн танд
Санал асуулга
 

Ярилцлага

Шүүхийн үйлчилгээний талаарх таны үнэлгээ?


 
 
Хандалт
Бидэнтэй нэгдээрэй
  |  
«    Январь 2022    »
ПнВтСрЧтПтСбВс
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31