Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
13-02-2018, 13:30   Хэсэг: Мэдээлэл   Сэтгэгдэл: 0  

“Төрийн албаны тэргүүний ажилтан” тэмдэгээр шагналаа

Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Лханаажавын Оюунчимэгийг Төрийн  албаны зөвлөлийн тогтоолоор "Төрийн албаны тэргүүний ажилтан” тэмдгээр шагнасныг Шүүхийн ерөнхий зөвлөлийн гүйцэтгэх нарийн бичгийн дарга, Төрийн албаны зөвлөлийн орон тооны бус гишүүн Т.Мэндсайхан өнөөдөр (2018.02.13) гардуулж, баяр хүргэлээ.
 
 
Шагнал гардуулах ёслолд Төрийн албаны зөвлөлийн Шүүхийн ерөнхий зөвлөлийн дэргэдэх салбар зөвлөлийн гишүүн, Дотоод аудитын албаны дарга С.Мөнхтөр, Салбар зөвлөлийн гишүүн, Шүүхийн ёс зүйн хорооны ажлын албаны дарга Н.Ганбаатар, Шүүхийн хүний нөөцийн газрын даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч С.Алтанхуяг,  Баянгол, Хан-Уул, Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн тамгын газрын дарга Н.Чулуунжав нар оролцов.
 
 
Төрийн албаны зөвлөлийн Шүүхийн ерөнхий зөвлөлийн
дэргэдэх салбар зөвлөл

Нийтэлсэн erka   Үзсэн: 468   |   Сэтгэгдэл: 0
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Иргэн танд
Санал асуулга
 

Ярилцлага

Шүүхийн үйлчилгээний талаарх таны үнэлгээ?


 
 
Хандалт
Бидэнтэй нэгдээрэй
  |  
«    Январь 2022    »
ПнВтСрЧтПтСбВс
 12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31