Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
4-08-2016, 15:11   Хэсэг: Мэдээлэл   Сэтгэгдэл: 0  

“Шүүхийн захиргааны ажилтан” бэлтгэх сургалт эхэллээ

Шүүхийн захиргааны ажилтан” бэлтгэх сургалт эхэллээ

Шүүхийн ерөнхий зөвлөлөөс Шүүхийн хүний нөөцийг бэлтгэх, шүүгч, ажилтныг чадавхжуулах, хөгжүүлэх зорилгоор "Шүүхийн хүний нөөцийн чадавхыг хөгжүүлэх” хөтөлбөрийг 2014 онд баталсан. Шүүгч, шүүхийн захиргааны ажилтны мэдлэг чадварыг олон улсын нийтлэг жишигт тулгуурлан дээшлүүлэх, чадварлаг боловсон хүчнээр шүүхийн хүний нөөцийг бүрдүүлэх бодлого, чиглэлийг тодорхойлон хэрэгжүүлэх нь энэ хөтөлбөрийг батлан гаргах практик үндэслэл болсон юм.

Энэхүү хөтөлбөрт "Шүүхийн захиргааны мэргэшсэн ажилтан бэлтгэх тогтолцоог бүрдүүлэх” гэсэн зорилго багтсан бөгөөд тус зорилгыг хэрэгжүүлэх ажлын хүрээнд шүүхийн захиргааны ажилтны хүний нөөцийн чадавхыг бэхжүүлэх, мэргэшсэн захиргааны ажилтан бэлтгэх "Шүүхийн захиргааны ажилтан бэлтгэх” сургалтын хөтөлбөрийг батлан, Хууль зүйн үндэсний хүрээлэнтэй хамтран тус сургалтыг 2016 оны 8дугаарсар 1-ний өдөр Хууль зүйн үндэсний хүрээлэнд зохион байгуулж эхэллээ.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Энэхүү сургалтын зорилго нь шүүхийн захиргааны ажилтны хүний нөөцийг бэлтгэх, шүүн таслах ажиллагаанд туслах чиг үүргийг хэрэгжүүлэх суурь мэдлэг, чадвар, хандлагыг төлөвшүүлэхэд орших бөгөөд танхимын болон дадлага ажлын хосолсон хэлбэрээр нийт 45 хоногийн хугацаатай зохион байгуулах юм.

Сургалтад эрх зүйч мэргэжлээр хууль зүйн их, дээд сургууль төгссөн, шүүхийн захиргааны байгууллагад ажиллах чин хүсэл эрмэлзэлтэй 60 эрх зүйчид оролцож байна. Танхимын сургалтыг шүүн таслах ажиллагааны өндөр мэргэшилтэй шүүгч, шүүхийн захиргааны ажилтан, эрдэмтэн, судлаачид, шүүх дэх дадлага сургалтыг тухайн шүүхийн шүүгч, тамгын газрын ажилтнууд удирдан явуулж байна.


 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Шүүхийн захиргааны ажилтан бэлтгэх энэхүү сургалтад оролцогчид танхимын сургалтаар шүүх эрх мэдэл, шүүхийн захиргаа, шүүхийн тамгын газар, шүүхийн захиргааны ажилтны харилцаа, хандлага, ёс зүй, хэргийн хөдөлгөөний удирдлага, стандарт, эрүү, иргэн, захиргааны бүртгэл, хяналтын нэгдсэн систем зэрэг нийт 16 сэдвийн хүрээнд 180 цагийн суурь хичээлд хамрагдах юм. Танхимын сургалтын дараагаар дадлага ажлыг нийслэлийн захиргааны хэргийн анхан шатны болон дүүргүүдийн эрүү, иргэний хэргийн шүүхэд зохион байгуулна.


 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Энэхүү сургалтаар тусгай мэдлэг, ур чадварын шалгуурыг хангасан суралцагчдад "Шүүхийн захиргааны мэргэшсэн ажилтан” гэрчилгээг олгох юм. Тус гэрчилгээг авснаар тухайн төгсөгч цаашид шүүхийн захиргааны байгууллагад ажилд ороход давуу талтай болох боломжтой юм.

Энэхүү сургалтад цаашид шүүхийн захиргааны байгууллагад ажиллах хүсэлтэй иргэд хамрагдсанаар шүүн таслах ажиллагаанд дэмжлэг үзүүлэх чиг үүргийг хэрэгжүүлэхэд шаардлагатай суурь мэдлэг, чадвар эзэмших ач холбогдолтойгоос гадна шүүхийн захиргааны байгууллагад ажиллах эрмэлзэлтэй хүний нөөцийг бүрдүүлэх, тэдгээрийн ур чадварыг дээшлүүлэхэд чухал хувь нэмэр оруулах юм.

ШҮҮХИЙН СУДАЛГАА, МЭДЭЭЛЭЛ, СУРГАЛТЫН ХҮРЭЭЛЭН

Нийтэлсэн erka   Үзсэн: 515   |   Сэтгэгдэл: 0
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Иргэн танд
Санал асуулга
 

Ярилцлага

Шүүхийн үйлчилгээний талаарх таны үнэлгээ?


 
 
Хандалт
Бидэнтэй нэгдээрэй
  |  
«    Январь 2021    »
ПнВтСрЧтПтСбВс
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031