Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/

Танилцуулга

 

ХОВД АЙМГИЙН БУЛГАН СУМ ДАХЬ

СУМ ДУНДЫН ШҮҮХИЙН ТАНИЛЦУУЛГА


2017.02.25                   

                                   

    
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 
 

1926 оны эхний хагаст хошуудын ардын хурлыг зарлан хуралдуулж 71 хошуунд ардын шүүхийг сонгон байгуулсан бөгөөд манай улсын анхны 5 аймгийн шүүхийн нэг болох "Чандмань уул аймгийн шүүх” байгуулагдсанаар Ховд аймгийн шүүхийн анхны суурь тавигдсан түүхтэй юм. Ховд аймгийн Шүүх нь анх шүүхийн дарга,байцаагч, галч, зарлага гэсэн 4 орон тоотой одоогийн Баян-Өлгий, Увс, Ховд аймгуудыг харьяалан ажиллахаар зохион байгуулагдсан байна.

Ховд аймгийн Булган суманд Б.Чүлтэмийг 1967 оны эхээр аймгийн намын хорооноос дуудаж 7 хоногийн хугацаатай шүүх байгууллагын талаар зааварчлага өгч Ховд аймгийн Алтай, Үенч, Булган сумуудыг хариуцсан сум дундын шүүхийн даргын албан тушаалд томилсноор Булган суманд шүүх анх байгуулагджээ. Булган сумын шүүхийн анхны даргаар Б.Чүлтэм томилогдож 1967 оноос 1977 оныг дуустал Ховд аймгийн Булган, Алтай, Үенч сумын хэсгийн шүүхийн даргаар ажилласан.

1993 оны 07 дугаар сарын 01-ний өдрөөс хэсгийн шүүхүүдээс Сум дундын шүүх болон шинэчлэн байгуулж Ховд аймаг дахь Сум дундын хоёрдугаар шүүх нь Монгол улсын "Шүүх байгуулах тухай” 1996 оны 06 сарын 14-ний өдрийн хуулиар Ховд аймгийн Алтай, Үенч, Булган Мөнххайрхан, Мөст, Цэцэг сумуудыг харьяалан шүүн таслах үйл ажиллагааг явуулж эхэлсэн.

Ховд аймаг дахь Сум дундын хоёрдугаар шүүх нь Монгол Улсын шүүх байгуулах тухай 2013 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн хуулиар Сум дундын 26 дугаар шүүх, 2016 оны 05 дугаар сарын 13-ны өдрийн Шүүх байгуулах тухай хуулийн шинэчилсэн найруулгаар"Ховд аймаг Булган сум дахь Сум дундын шүүх” нэртэйгээр байгуулагдсан.

 
Иргэн танд
Санал асуулга
 

Ярилцлага

Шүүхийн үйлчилгээний талаарх таны үнэлгээ?


 
 
Хандалт
Бидэнтэй нэгдээрэй
  |  
«    Октябрь 2017    »
ПнВтСрЧтПтСбВс
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031