Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/

Шүүгчид

ХОВД АЙМГИЙН БУЛГАН СУМ ДАХЬ СУМ ДУНДЫН ШҮҮХИЙН

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Б.БАДРАХГЭРЭЛ

  

Тайжынхан овогт Баттулгын Бадрахгэрэл нь 1975 оны 10 сарын 07-нд Ховд аймгийн Булган суманд төрсөн, эмэгтэй, нөхөр хүүхдүүдийн хамт Булган сумын Бүрэнхайрхан багт оршин суудаг. 1994-1998 онд Улаанбаатар хотын МУИС-ийн Хууль зүйн дээд сургуулийг Эрх зүйч мэргэжлээр төгссөн.

1998-1999 онд Ховд аймаг дахь сум дундын хоёрдугаар шүүхэд шүүх хуралдааны нарийн бичгийн дарга,

1999-2000 онд Ховд аймгийн өмгөөлөгчийн зөвлөлд өмгөөлөгч

2000-2001 онд Ховд аймаг дахь сум дундын нэг, хоёрдугаар шүүхэд шүүх хуралдааны нарийн бичгийн дарга

2001 оны 08 дугаар сараас тус шүүхэд шүүгч, 2012 оны 09 сараас Ерөнхий шүүгчээр томилогдон ажиллаж байна.

Б.Бадрахгэрэлийн хөдөлмөр, ажлын амжилт, авьяас чадварыг үнэлж

Ø2001 онд Шүүхийн Ерөнхий зөвлөлийн "Өргөмжлөл”, мөнгөн шагнал

Ø2006 онд Улсын дээд шүүхийн "Хүндэт жуух”

Ø2007 онд Монголын залуучуудын холбооны шагнал "Тэргүүний залуу” алтан медаль

Ø 2011 онд Шүүхийн Ерөнхий зөвлөлийн "Хүндэт тэмдэг”-ээр

Ø 2016 онд Ховд аймгийн "ХҮНДЭТ ТЭМДЭГ”-ээр

Ø 2016 онд ХЗЯ-ны "Хууль зүйн албаны Тэргүүний ажилтан” цол тэмдэгээр тус тус шагнагдаж байсан манай шилдэг шүүгчийн нэг юм.

 

 

 

ХОВД АЙМГИЙН БУЛГАН СУМ ДАХЬ СУМ ДУНДЫН ШҮҮХИЙН

ШҮҮГЧ Ц.ЭНХЖАРГАЛ

 

 

Цэрэн овогтой Энхжаргал нь Ховд аймгийн Булган суманд 1968 онд төрсөн, 49 настай ам бүл 4 /нөхөр хүүхдүүдийн хамт/ Булган сумын Далт багт оршин суудаг. Хууль цаазын дээд сургуулийг Эрх зүйч мэргэжилээр төгссөн.

1988-1991 онд Ховд аймгийн Ардын Депутатын Хурлын Гүйцэтгэх Захиргаанд бичиг хэргийн эрхлэгч,

1991-2006 онд Ховд аймаг дахь Сум дундын хоёрдугаар шүүхэд шүүх хуралдааны нарийн бичгийн дарга,

2006 - 2007 онд Ховд аймаг дахь Сум дундын хоёрдугаар шүүхийн Тамгын хэлтсийн төлөөлөгч,

2007 оны 09 сарын 26-ны өдрөөс эхлэн Монгол улсын Ерөнхийлөгчийн 225 дугаар зарлигаар шүүгчээр томилогдон өнөөдрийг хүртэл тус шүүхэд шүүгчээр ажиллаж байна.

Ц.Энхжаргалын хөдөлмөр, ажлын амжилт, авьяас чадварыг үнэлж

ØШүүхийн Ерөнхий зөвлөлийн "Өргөмжлөл”, мөнгөн шагнал

ØМонголын залуучуудын холбооны шагнал "Тэргүүний залуу” алтан медаль

ØШүүхийн 70, 75, 80 жилийн ойн медаль

Ø Шүүхийн Ерөнхий зөвлөлийн "Хүндэт тэмдэг”

Ø Ховд аймгийн "ХҮНДЭТ ТЭМДЭГ”

Ø Төрийн албаны "ХҮНДЭТ ТЭМДЭГ”

Ø ХЗЯ-ны "Хууль зүйн албаны Тэргүүний ажилтан” цол, тэмдэгээр тус тус шагнагдаж байсан манай шилдэг шүүгчийн нэг юм.

 

 

 

 

ХОВД АЙМГИЙН БУЛГАН СУМ ДАХЬ СУМ ДУНДЫН ШҮҮХИЙН

ШҮҮГЧ Л.ТҮВШИНЖАРГАЛ

 

 

 

 

Боржигон овогт Лхагважавын Түвшинжаргал нь 1978 онд Ховд аймгийн Жаргалант суманд төрсөн, эмэгтэй, нөхөр 3 хүүхдийн хамт Булган сумын Бүрэнхайрхан багт оршин суудаг. 2004 онд Ховд эрдэм дээд сургуулийг эрх зүйч мэргэжлээр төгссөн.

2005 – 2014 онд Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын шүүхэд шүүгчийн туслах, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар

2014 оноос Ховд аймгийн Булган сум дахь Сум дундын шүүхэд шүүгчээр ажиллаж байна.

Л.Түвшинжаргалын хөдөлмөр, ажлын амжилт, авьяас чадварыг үнэлж

ØШүүхийн Ерөнхий зөвлөлийн "Өргөмжлөл”, мөнгөн шагнал

ØМонголын залуучуудын холбооны шагнал "Тэргүүний залуу” алтан медалиар тус тус шагнагдаж байсан болно

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 


 

 

 

 

 

 

 

 

 

 

 


 

 

Иргэн танд
Санал асуулга
 

Ярилцлага

Шүүхийн үйлчилгээний талаарх таны үнэлгээ?


 
 
Хандалт
Бидэнтэй нэгдээрэй
  |  
«    Октябрь 2017    »
ПнВтСрЧтПтСбВс
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031