Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
Сортировать статьи по: дате | популярности | посещаемости | комментариям | алфавиту
10-08-2016, 15:00

Эвлэрүүлэн зуучлагчдын зөвлөлийн даргаар Д.Тунгалагийг дахин сонголоо

Эвлэрүүлэн зуучлагчдын зөвлөлийн даргаар Д.Тунгалагийг дахин сонголоо Эвлэрүүлэн зуучлагчдын зөвлөлийн анхдугаар хуралдаан өнөөдөр буюу 2016 оны 08 дугаар сарын 10-ны өдөр Шүүхийн ерөнхий зөвлөлийн байранд болсон юм. Энэхүү хуралдаанаар "Эвлэрүүлэн зуучлагчдын зөвлөлийн даргыг сонгох тухай”, "Эвлэрүүлэн зуучлагчдын зөвлөлийн 2016 оны үйл ажиллагааны ерөнхий төлөвлөгөөний дагуу 3 
Дэлгэрэнгүй
9-08-2016, 15:02

ГОУХАН /GIZ/-ийн хийсэн "Монгол Улсын шүүхийн цогц зураглал" судалгааны тайлантай танилцана уу

ГОУХАН /GIZ/-ийн хийсэн "Монгол Улсын шүүхийн цогц зураглал" судалгааны тайлантай танилцана уу    СУДАЛГААНЫ ТАЙЛАНГИЙН ТОВЧ ТАНИЛЦУУЛГА         Монгол Улсын шүүх эрх мэдлийн байгууллагын шинэтгэл, шүүхийн шударга байдалд Германы Олон Улсын Хамтын Ажиллагааны байгууллагын олон улсын мэргэжилтнүүд Judicial Integrity Scan буюу шүүхийн цогц
Дэлгэрэнгүй
4-08-2016, 15:11

“Шүүхийн захиргааны ажилтан” бэлтгэх сургалт эхэллээ

"Шүүхийн захиргааны ажилтан” бэлтгэх сургалт эхэллээ Шүүхийн ерөнхий зөвлөлөөс Шүүхийн хүний нөөцийг бэлтгэх, шүүгч, ажилтныг чадавхжуулах, хөгжүүлэх зорилгоор "Шүүхийн хүний нөөцийн чадавхыг хөгжүүлэх” хөтөлбөрийг 2014 онд баталсан. Шүүгч, шүүхийн захиргааны ажилтны мэдлэг чадварыг олон улсын нийтлэг жишигт тулгуурлан дээшлүүлэх, чадварлаг боловсон хүчнээр шүүхийн хүний нөөцийг
Дэлгэрэнгүй
17-06-2016, 13:20

Шүүхийн ерөнхий зөвлөлийн Мэдээллийн технологийн хэлтсийн дарга Д.Мөнхзориг Олон Улсын Мэдээллийн аюулгүй байдлын форумд оролцож байна

   Техник технологи хурдацтай хөгжиж бидний амьдралыг орон зай, цаг хугацааны хамааралгүй, хялбар болгон хувьсал хийж байгаа хэдий ч түүнийг даган сөрөг үр дагварууд улам бүр нэмэгдсээр байгаатай холбоотойгоор Сүлжээний халдлагатай тэмцэх гэсэн уриан дор FIRST буюу Халдлагатай тэмцэх болон аюулгүй байдлын эсрэг багийн 28 дахь форум 2016 оны 6 дугаар сарын 12-17-ны өдрүүдэд БНСУ-н Сөүл
Дэлгэрэнгүй
13-06-2016, 14:30

Анхан болон давж заалдах шатны зарим шүүхийн шүүгч, Ерөнхий шүүгчийн сонгон шалгаруулалтын зар

Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын 2016 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 77 дугаар тушаалаар "Анхан болон давж заалдах шатны зарим шүүхийн шүүгч, Ерөнхий шүүгчийн 54 сул орон тоонд сонгон шалгаруулалт” зарлалаа.  
Дэлгэрэнгүй
Иргэн танд
Санал асуулга
 

Ярилцлага

Шүүхийн үйлчилгээний талаарх таны үнэлгээ?


 
 
Хандалт
Бидэнтэй нэгдээрэй
  • dle 10.2
  •   |  
    «    Сентябрь 2018    »
    ПнВтСрЧтПтСбВс
     12
    3456789
    10111213141516
    17181920212223
    24252627282930