Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
7-07-2020, 05:31   Хэсэг: Мэдээлэл   Сэтгэгдэл: 0  

2020-07-07 Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн Д.Цогтсайхан орон нутагт ажиллалаа

Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн Д.Цогтсайхан, Шүүхийн ерөнхий зөвлөлийн ажлын албаны Тамгын газрын дарга С.Билгүүн нар 2020 оны 07 дугаар сарын 02-04-ний өдрүүдэд Говьсүмбэр аймгийн шүүх, Дорноговь аймгийн шүүх, Дорноговь аймгийн Замын-Үүд сум дахь сум дундын шүүхэд ажиллалаа.

Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн Д.Цогтсайхан 2019 онд хийж хэрэгжүүлсэн ажлын товч тайлан, гарсан үр дүн, шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах чиглэлээр цаашид хийж хэрэгжүүлэх ажил зэргийг танилцуулаад Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлтөд нийцүүлэн шүүхийн хууль тогтоомжийг боловсронгуй болгох, шүүгч, шүүхийн захиргааны ажилтнуудын эрх ашгийг хамгаалах, шүүхийн үйлчилгээг иргэдэд хүндрэл чирэгдэлгүй шуурхай хүргэх, шүүх хуралдаан хойшлолтыг бууруулах, улмаар шүүхэд итгэх олон нийтийн итгэлийг дээшлүүлэх зэрэг чиглэлээр шүүгч, ажилтнуудтай санал солилцсон юм.

 

 

Түүнчлэн ажлын хэсэг дээрх шүүхүүдийн байр, шүүх хуралдааны танхим, шүүгч, ажилтнуудын ажиллаж, амьдрах нөхцөл байдалтай газар дээр нь танилцан шүүгч, шүүхийн захиргааны ажилтнуудын санал, хүсэлтийг авч, тодорхой асуудлуудыг Шүүхийн ерөнхий зөвлөл, түүний ажлын албанд уламжлан шийдвэрлүүлэх арга хэмжээ авахаа илэрхийлэв.  

Төрийн албаны зөвлөлөөс Дорноговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Адъяасүрэнг "Төрийн албаны тэргүүний ажилтан” тэмдгээр, Говьсүмбэр аймгийн шүүхийн тамгын газрын Эвлэрүүлэн зуучлагч Т.Энхтөрийг Шүүхийн ерөнхий зөвлөлийн "Хүндэт тэмдэг”-ээр тус тус шагнасныг Шүүхийн ерөнхий зөвлөлийн гишүүн Д.Цогтсайхан орон нутагт ажиллах үеэрээ гардууллаа.

 

 

Мөн шүүгч, шүүхийн захиргааны ажилтнууд ажил үүргээ хэвийн тасралтгүй, шуурхай хэрэгжүүлэх нөхцөлийг бүрдүүлэх, шүүхийн тамгын газрын техник тоног төхөөрөмжийг шинэчлэн сайжруулах ажлын хүрээнд Шүүхийн ерөнхий зөвлөлөөс улсын төсвийн хөрөнгөөр худалдан авч хүргүүлж буй "Dell” загварын ширээний компьютерыг шүүхийн тамгын газруудад хүлээлгэн өгөв.

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

Нийтэлсэн erka   Үзсэн: 47   |   Сэтгэгдэл: 0
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Иргэн танд
Санал асуулга
 

Ярилцлага

Шүүхийн үйлчилгээний талаарх таны үнэлгээ?


 
 
Хандалт
Бидэнтэй нэгдээрэй