Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
7-07-2020, 05:01   Хэсэг: Мэдээлэл   Сэтгэгдэл: 0  

“Нээлттэй шүүх” хэвлэлийн бага хурал боллоо

"Нээлттэй шүүх” хэвлэлийн бага хурал өнөөдөр /2020.06.15/ Шүүхийн ерөнхий зөвлөлийн байранд боллоо. Хэвлэлийн бага хурлаар Сонгуулийн ерөнхий хороонд холбогдох, Улсын Их Хурлын сонгуулийн маргаантай холбоотой хэргүүд болон Улсын Их Хурлын ээлжит сонгуульд нэр дэвшсэн зарим хүнд холбогдох шүүхийн шатанд байгаа эрүүгийн хэргийн талаар мэдээллээ. Холбогдох мэдээллийг Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Тамгын газрын дарга Д.Мөнхбат, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн олон нийттэй харилцах мэргэжилтэн Ж.Амаржаргал болон Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн олон нийттэй харилцах мэргэжилтэн Н.Гэрэлтуяа нар хийсэн юм.

 

Хэвлэлийн бага хурлын 45 хэвлэл мэдээллийн байгууллага сурвалжиллаа.  

 

 

Сонгуулийн ерөнхий хороонд холбогдох хэргүүдийг шүүхээс шийдвэрлэсэн байдал 

 

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд 2 хэрэг байна.

  1. Н.Энхбаяр ЦЕГ-т холбогдуулан нэхэмжлэлийн  шаардлагаа нэмэгдүүлэв

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд өнөөдөр /2020.06.15-ны өдөр 09 цаг/ Н.Энхбаярын нэхэмжлэлтэй, Сонгуулийн ерөнхий хороонд холбогдох Захиргааны хэргийн урьдчилсан хэлэлцүүлэг боллоо.

Урьдчилсан хэлэлцүүлгээр шүүх хуралдааныг 2020 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 15 цаг 30 минутад зарласан байна.

  • Н.Энхбаяраас Сонгуулийн ерөнхий хороонд холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг 5.26-нд шүүх хүлээж авсан. 5.27-нд шүүхээс захиргааны хэрэг үүсгэж, Сонгуулийн ерөнхий хороог дуудсан. 
  • 5.28-нд хариуцагч шүүхэд хүрэлцэн ирж нэхэмжлэлийн хувийг гардаж аваад 6.02-нд хариу тайлбар ирүүлсний дагуу 6.04-ний өдөр Шүүх хуралдааныг товлон зарлах урьдчилсан хэлэлцүүлгийг хийсэн. Тус урьдчилсан хэлэлцүүлэгт нэхэмжлэгч Н.Энхбаяраас Цагдаагийн ерөнхий газарт холбогдуулан нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн учраас Цагдаагийн ерөнхий газрыг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцуулах, нэхэмжлэлийн хувийг гардуулах ажиллагааг хийхээр урьдчилсан хэлэлцүүлгийг хойшлуулсан.
  • 6 сарын 5,6,7 нийтээр амрах амралтын өдөр байсан учраас шүүхээс 6.8-нд хариуцагч Цагдаагийн ерөнхий газрыг дуудаж, нэхэмжлэлийн хувийг гардуулсан.
  • 6.12-ны өдөр буюу өнөөдөр Цагдаагийн ерөнхий газраас хариу тайлбар ирсэн.
  • Одоо 6.15-нд Шүүх хуралдааныг товлон зарлах урьдчилсан хэлэлцүүлэг болсон. 
  • 6.19-ний 15.30 минутад шүүх хуралдаан товлосон.

 

 

  1. Л.Наранбаатарын шүүх хурал маргааш /2020 оны 06 дугаар сарын 16-ны өдрийн 15 цагт/ болно

 

"Сахигтун! Үндсэн хуулийн 19” эвсэл, Л.Наранбаатар нарын нэхэмжлэлтэй, Сонгуулийн ерөнхий хороонд холбогдох захиргааны хэргийн шүүх хуралдаан өнөөдөр /2020.06.12/ 16 цагт Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд болсон. Шүүх хуралдааны үеэр Шагдарын Ганболдын гаргасан бие даасан нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн авахаас татгалзаж, харин бие даасан шаардлага гаргаагүй гуравдагч этгээдээр оролцох хүсэлтийг хангаж, улмаар холбогдох ажиллагааг явуулахаар тус шүүх хуралдааныг хойшлуулж, 2020 оны зургадугаар сарын 16-ны өдрийн 15 цагт хийхээр товлолоо.

Шийдвэрлэсэн 3 хэргийн тухайд:

 

  1. Д.Алтанхуягийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв

 

Д.Алтанхуягийн "Сонгуулийн ерөнхий хорооны 2020 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн "Нэр дэвшигчийг бүртгэхээс татгалзах тухай” 86 дугаар тогтоолыг хүчингүй болгож, нэр дэвшигчээр бүртгэхийг даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг 2020 оын 05 дугаар сарын 27-нд хүлээж аваад, 5 дугаар сарын 28-нд захиргааны хэрэг үүсгэж, 2020 оны 06 дугаар сарын 8-ны өдрийн шүүх хуралдаанаас нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн.

  • Д.Алтанхуягаас Сонгуулийн ерөнхий хороонд холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг 5.27-нд шүүх хүлээж авсан. 5.28-нд шүүхээс захиргааны хэрэг үүсгэж, Сонгуулийн ерөнхий хороог дуудсан. 
  • 5.29-нд хариуцагч шүүхэд хүрэлцэн ирж нэхэмжлэлийн хувийг гардаж аваад 6.02-нд хариу тайлбар ирүүлсний дагуу 6.03-ны өдөр Шүүх хуралдааныг товлон зарлах урьдчилсан хэлэлцүүлгийг хийж, 2020 оны 06 дугаар сарын 08-ны өдөр шүүх хуралдааныг хийхээр товлон зарласан /6 сарын 5,6,7 нийтээр амрах амралтын өдөр байсан/
  • 2020 оны 06 дугаар сарын 03-ны өдөр Сонгуулийн ерөнхий хорооноос уг хэргийг хянан шийдвэрлэхэд шаардлагатай баримтуудыг гаргуулахаар албан бичиг хүргүүлсэн.
  • 2020 оны 06 дугаар сарын 08-ны өдөр шүүх хуралдаанаар хэлэлцэн нэхэмжлэгч Д.Алтанхуягийн "Сонгуулийн ерөнхий хорооны 2020 оны 05 дугаар сарын 25-ны өдрийн "Нэр дэвшигчийг бүртгэхээс татгалзах тухай” 86 дугаар тогтоолыг хүчингүй болгож, нэр дэвшигчээр бүртгэхийг даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн.
  1. Бие даан нэр дэвшигч Н.Баярмаа

 

Иргэн Н.Баярмаагаас "Сонгуулийн ерөнхий хорооны 2020 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн Н.Баярмааг нэр дэвшигчээр бүртгэхээс татгалзсан 73 дугаар тогтоолыг хүчингүй болгуулах,  Н.Баярмааг УИХ-ын 2020 оны сонгуульд нэр дэвшигчээр бүртгэхийг зөвшөөрөх тухай” нэхэмжлэлийн шаардлагатай хэргийг 2020 оны 05 дугаар сарын 26-ны өдөр хүлээж авч,

  • 2020.5.28-ны өдөр шүүхээс захиргааны хэрэг үүсгэж, Сонгуулийн ерөнхий хороог дуудсан. 
  • 6.2-нд хариуцагч шүүхэд хүрэлцэн ирж нэхэмжлэлийн хувийг гардаж аваад 6.04-нд хариу тайлбар ирүүлсний дагуу 6.08-ны өдөр Шүүх хуралдааныг товлон зарлах урьдчилсан хэлэлцүүлгийг хийсэн.
  • 6.9-нд шүүх хуралдаанаа хийж, ЗХШХШТХ-ын 106.3.12-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн.
  • 6.12-нд шүүхийн шийдвэрийг нэхэмжлэгч хариуцагчид гардуулсан.

 2020 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн шүүх хуралдаанаар нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн. Шүүхээс  нэхэмжлэгч, хариуцагч шүүхийн шийдвэрийг 2020 оны 06 дугаар сарын 12-нд гардуулсан байна.

5. Ц.Сандуйн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв

 

Ц.Сандуйн нэхэмжлэлтэй, "Сонгуулийн ерөнхий хорооны 2020 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 176 дугаар тогтоолыг хүчингүй болгож, Ц.Сандуйг нэр дэвшигчээр бүртгэхийг Сонгуулийн ерөнхий хороонд даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг 2020.05.28-ны өдөр хүлээж авсан .

  • 2020.06.02-ны өдөр шүүхээс захиргааны хэрэг үүсгэж, Сонгуулийн ерөнхий хороог дуудсан.
  • 2020.06.03-ны өдөр хариуцагч шүүхэд хүрэлцэн ирж нэхэмжлэлийн хувийг гардаж авч,
  • 2020.06.08-ны өдөр хариу тайлбар, холбогдох баримтуудыг ирүүлсэн.
  • 2020.06.08-ны өдрийн шүүхийн урьдчилсан хэлэлцүүлгийг талуудыг оролцуулан хийж, 2020.06.12-ны өдөр шүүх хуралдааныг товлон зарласан.
  • 2020.06.09-ний өдөр гуравдагч этгээдээр Б.Алтанхуяг, Монголын Ногоон Нам нарыг татаж, 2020.06.10-ны өдөр шүүхэд дуудаж,
  • 2020.06.11-ний өдөр гуравдагч этгээд нар
  • 2020.06.12-ны өдөр нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн.

 

Татгалзсан 4 хэрэг:

 

  1. Хөгжлийн хөтөлбөр намын гишүүн Н.Эрхэмбаяраас "Сонгуулийн ерөнхий хорооны 2020 оны 05 сарын 28-ны өдрийн 3-2/150 тоотыг хүчингүй болгож, сонгогдох эрхийг сэргээх” шаардлага бүхий нэхэмжлэл гаргасан. 

-           Н.Эрхэмбаяраас Сонгуулийн ерөнхий хороонд холбогдуулан гаргасан нэхэмжлэлийг 6.4-нд шүүх хүлээж авсан. 6.4-нд нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангах хугацаа тогтоосон.

-  

Нийтэлсэн erka   Үзсэн: 32   |   Сэтгэгдэл: 0
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Иргэн танд
Санал асуулга
 

Ярилцлага

Шүүхийн үйлчилгээний талаарх таны үнэлгээ?


 
 
Хандалт
Бидэнтэй нэгдээрэй