Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
1-07-2020, 13:45   Хэсэг: Мэдээлэл   Сэтгэгдэл: 0  

ШҮҮХИЙН АРХИВ, БИЧИГ ХЭРГИЙН АЖИЛТНУУДЫГ МЭРГЭШҮҮЛЭХ СУРГАЛТ БОЛЛОО

Шүүхийн архив, бичиг хэргийн ажилтнуудыг мэргэшүүлэх болон давтан сургалтыг 2020 оны 6 дугаар сарын 29-нөөс 2020 оны 6 дугаар сарын 30-ны өдөр Шүүхийн сургалтын төв "Баяндөхөм” цогцолборт зохион байгууллаа.

 

 

Архив, албан хэрэг хөтлөлтийн ажлын зохион байгуулалт, хөтлөх хэргийн нэрийн жагсаалтыг үйлдэх, байгууллагын архивын баримтад нягтлан шалгалт хийх, баримтын гэмтэл, бохирдлыг тодорхойлох, сэлбэн засах, сэргээн шинэтгэх, эрүү, зөрчлийн хэрэг баримтыг прокурорын архивд хүлээлгэн өгөх, шүүхийн архивчдын хэлэлцүүлэг, онол, практик хосолсон сэдвээр сургалт хоёр өдөр үргэлжилсэн юм. Сургалтад бүх шатны шүүхийн архив, бичиг хэргийн эрхлэгч оролцлоо.

 

ШҮҮХИЙН ТӨРӨЛЖСӨН АРХИВ

Нийтэлсэн erka   Үзсэн: 21   |   Сэтгэгдэл: 0
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Иргэн танд
Санал асуулга
 

Ярилцлага

Шүүхийн үйлчилгээний талаарх таны үнэлгээ?


 
 
Хандалт
Бидэнтэй нэгдээрэй