Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
1-05-2020, 13:13   Хэсэг: Мэдээлэл   Сэтгэгдэл: 0  

ГЕРМАНЫ ОЛОН УЛСЫН ХАМТЫН АЖИЛЛАГААНЫ НИЙГЭМЛЭГИЙН ТӨЛӨӨЛӨЛТЭЙ ОНЛАЙНААР УУЛЗАВ

Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга Э.Батбаяр Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг (GIZ)-ийн Мэргэжил, арга зүйн газрын ахлах шинжээч М.Мюлханстай өчигдөр онлайнаар уулзаж, хамтын ажиллагааны талаар ярилцлаа.

Онлайн уулзалтаар Монгол Улсын шүүх Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг (GIZ)-тэй 2020-2023 онд хамтран хэрэгжүүлэх төслийн талаар санал солилцож, хамтын ажиллагааны хэлбэрээ тодорхойлов.

 

"Шүүхийн захиргааны ажилтан” бэлтгэх тогтолцоо бий болгож, хөгжүүлэхэд хэрэгжүүлэхэд ХБНГУ-ын шүүхийн байгууллагын сайн туршлагад тулгуурлан ижил төстэй үйл ажиллагаа явуулдаг сургалтын байгууллагуудтай хамтран ажиллах боломжтойг талууд онцлов. Шүүгч, шүүхийн захиргааны ажилтанд зориулсан Иргэний эрх зүйн давтан сургалтыг үргэлжлүүлэхэд GIZ дэмжлэг үзүүлэх боломжтойгоо мөн илэрхийлсэн юм.

"Шүүхийн захиргааны байгууллагын стратеги төлөвлөгөө”-ний хүрээнд "Шүүхийн мэдээллийн технологийн төв” байгуулахад хамтран ажиллах талаар ярилцлаа.

Сайн засаглалыг хөгжүүлэхэд дэмжлэг үзүүлэх хүрээнд хамтран ажиллах боломжийн талаар уулзалтын төгсгөлд ярилцаж, хамтын ажиллагаа улам бүр хөгжинө гэдэгт итгэлтэй байгаагаа талууд илэрхийлсэн юм.

Уулзалтад ГОУХАН-ын "Эдийн засгийн тогтвортой хөгжлийн эрх зүйн орчинг баталгаажуулах” төслийн удирдагч Л.Заяа, Шүүхийн захиргааны удирдлагын газрын дарга Ж.Сайнхишиг нар байлцав.

 

Шүүхийн хэвлэл мэдээллийн хэлтэс

 


Нийтэлсэн erka   Үзсэн: 71   |   Сэтгэгдэл: 0
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Иргэн танд
Санал асуулга
 

Ярилцлага

Шүүхийн үйлчилгээний талаарх таны үнэлгээ?


 
 
Хандалт
Бидэнтэй нэгдээрэй