Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
30-03-2020, 13:19   Хэсэг: Мэдээлэл   Сэтгэгдэл: 0  

ШҮҮХИЙН СУРГАЛТЫН КАТОЛОГИ ХЭВЛЭГДЭН ГАРЛАА

Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2018 оны 84 дүгээр тогтоолоор баталсан Шүүхийн сургалтын үндсэн хөтөлбөрийн 1.3.2-т "... Жил бүрийн сургалтын төлөвлөгөөг сургалтын эрэлт, шүүхийн сургалтын төсөвт үндэслэн Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын тушаалаар батална. Жил бүрийн сургалтын төлөвлөгөөнд үндэслэн Шүүхийн сургалтын катологийг цахим болон цаасан хэлбэрээр гаргаж, шүүгч, шүүхийн захиргааны ажилтнуудад хүргэнэ” гэж заасны дагуу "Шүүхийн сургалтын катологи 2020” хэвлэгдэн гарлаа.

Каталогийн өмнөтгөлд Шүүхийн ерөнхий зөвлөлийн дарга, доктор Э.Батбаяр "2020 онд шүүгч, шүүхийн захиргааны ажилтнуудын сургалтыг шинэ түвшинд гаргах, хамтын ажиллагаагаа өргөжүүлэх, сургалтын шинэлэг хөтөлбөрүүдийг хэрэгжүүлэхэд шүүгч, шүүхийн захиргааны ажилтан Та бидний хамтын ажиллагаа чухал” хэмээн онцлон тэмдэглэжээ.

Шүүхийн сургалтын үндсэн хөтөлбөрт тусгагдсан "Шүүхийн хүний нөөцийг чадварлаг шүүгч, ажилтнаар бүрдүүлэх, сургалтад оролцогчдын эрэлт, хэрэгцээнд нийцсэн байх, нийгмийн болон эрх зүйн хөгжлийн үйл явц, чиг хандлагад тулгуурласан байх” зарчмын үүднээс шүүгч, шүүхийн захиргааны ажилтны гарын авлага болгож буй тус катологийг 2015 оноос тасралтгүй эмхэтгэн хэвлүүлж байна.

 


Нийтэлсэн erka   Үзсэн: 78   |   Сэтгэгдэл: 0
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Иргэн танд
Санал асуулга
 

Ярилцлага

Шүүхийн үйлчилгээний талаарх таны үнэлгээ?


 
 
Хандалт
Бидэнтэй нэгдээрэй