Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
22-05-2019, 13:57   Хэсэг: Мэдээлэл   Сэтгэгдэл: 0  

Шатрын аварга шалгаруулах улсын тэмцээн боллоо

 
 
 
Шүүхийн захиргааны ажилтны холбоо, бүх шатны шүүхүүдийн дунд оюуны спорт, шатрын тэмцээнийг зохион байгууллаа.
 
 
Тэмцээн 3 үе шаттайгаар явагдсан ба бүсийн "АВАРГА” шалгаруулж эрэгтэй, эмэгтэй нийт 16 шатарчин оюуны хүч чадлаа сорин уралдсанаас эмэгтэй шатарчдаас Багануур дүүргийн шүүхийн шүүгчийн туслах, шатрын спортын мастер Ц.Амарбилэг, эрэгтэй шатарчдаас Шүүхийн ерөнхий зөвлөлийн дотоод аудитын референт Ж.Онон нар тэргүүлж алтан медаль цом, дэд байрт, Хэнтий аймгийн шүүхийн шүүгчийн туслах Э.Оюун-Эрдэнэ, Хөвсгөл аймгийн шүүхийн эвлэрүүлэн зуучлагч Ч.Батсүх нар мөнгөн медаль, гутгаар байрт, Нийслэлийн давж заалдах шатны шүүхийн шүүгчийн туслах Э.Пүрэвдулам, Төв аймгийн шүүхийн бичиг хүргэгч Б.Гансүх нар хүрэл медалийн эзнээр шалгарлаа.
 
 
 
 
 
 
Монголын Шүүхийн захиргааны холбоо
Нийтэлсэн erka   Үзсэн: 8   |   Сэтгэгдэл: 0
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Иргэн танд
Санал асуулга
 

Ярилцлага

Шүүхийн үйлчилгээний талаарх таны үнэлгээ?


 
 
Хандалт
Бидэнтэй нэгдээрэй
  |  
«    Июль 2019    »
ПнВтСрЧтПтСбВс
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031