Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
23-05-2019, 13:54   Хэсэг: Мэдээлэл   Сэтгэгдэл: 0  

Шүүгч, ажилтанд албаны орон сууц эзэмшүүлэх асуудлыг шийдвэрлэв

 

Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын 2019 оны 62 дугаар тушаалаар байгуулагдсан ажлын хэсэг Баянзүрх дүүргийн 25 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах албаны 6 орон сууцыг чөлөөлж, шинээр түр хугацаагаар эзэмших шүүгч, ажилтны хүсэлтийг хүлээн авч, шалгарууллаа.

 

 
 
 
 
 

Ажлын хэсэг Нийслэл дэх анхан болон давж заалдах шатны шүүхийн шүүгчдийн зөвлөгөөн болон шүүхийн тамгын газрын хамт олны хурлаар хэлэлцүүлэн олонхийн саналаар сонгогдсон нийт 21 шүүгч, албан хаагчдын материалыг 2019 оны 05 дугаар сарын 10-ны өдрийг хүртэл хүлээн авч, Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2014 оны 130 дугаар тогтоолоор баталсан "Албаны орон сууц эзэмшүүлэх журам”-ын 2.2 дахь заалт дахь шинээр болон сэлгэн, шилжин томилогдсон шүүгч, шүүхийн захиргааны байгууллагад тогтвортой ажилласан, ажиллах ажилтанд эхний ээлжинд эзэмшүүлэх зарчмыг баримтлахын зэрэгцээ ам бүл, ахуй амьдралын нөхцөл байдлыг харгалзаж, 6 хүсэлт гаргагчийг сонгон шалгаруулав.


Нийт 16 шүүгч, шүүхийн захиргааны албан хаагчдын ахуй байдалтай биечлэн танилцаж, 2019 оны 05 дугаар сарын 21-ний өдөр Шүүхийн ерөнхий зөвлөлийн хуралдаанд танилцуулж, дараах нэр бүхий шүүгч, ажилтанд албаны орон сууцыг эзэмшүүлэхээр шийдвэрлүүлсэн.

 

- Налайх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Хасбаатарын Ганболд;

- Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Жагдагийн Болдбаатар;

- Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн тамгын газарт шүүгчийн туслах Цэдэвийн Батжаргал;

- Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн тамгын газарт шүүгчийн туслах Баатарын Лувсандорж;

- Баянгол, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн тамгын газарт Мэдээлэл технологийн мэргэжилтэн Гаравын Мөнхбаяр;

- ШСМСХ-ийн шүүхийн статистик хариуцсан референт Эрхэмбаярын Ганцэцэг.

 

2019 оны 02 дугаар сарын 28-ны өдөр албаны орон сууцыг сүүлийн 5 жил эзэмшиж буй шүүгч, ажилтнуудад мэдэгдлийг хүргүүлсэн бөгөөд энэ оны 06 дугаар сарын 15-ны өдөр эцсийн байдлаар байраа чөлөөлөхийг дахин мэдэгдсэн болно. 

 

 

АЖЛЫН ХЭСЭГ


Нийтэлсэн erka   Үзсэн: 8   |   Сэтгэгдэл: 0
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Иргэн танд
Санал асуулга
 

Ярилцлага

Шүүхийн үйлчилгээний талаарх таны үнэлгээ?


 
 
Хандалт
Бидэнтэй нэгдээрэй
  |  
«    Июль 2019    »
ПнВтСрЧтПтСбВс
1234567
891011121314
15161718192021
22232425262728
293031