Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
3-04-2019, 05:18   Хэсэг: Мэдээлэл   Сэтгэгдэл: 0  

Төрийн захиргааны албан тушаалын зэрэг дэв, түүний нэмэгдэл олгох асуудлаар онлайн хурал зохион байгууллаа

 

Төрийн захиргааны албан тушаалын зэрэг дэв, түүний нэмэгдэл олгох асуудлаар өнөөдөр (2019.04.02) онлайн хурал зохион байгууллаа.

 

Хуралдаанаар төрийн захиргааны албан тушаалын зэрэг дэв, түүний нэмэгдэл олгох, Төрийн албаны тухай хууль /шинэчилсэн найруулга/ болон УИХ-аас батлагдан гарсан холбогдох журмуудыг хэрэгжүүлэхэд тулгамдаж буй болон цаг үеийн бусад асуудлаар харилцан санал солилцож, гарц шийдлийн талаар хэлэлцүүлэг өрнүүллээ.

 
Хуралд Шүүхийн ерөнхий зөвлөлийн Гүйцэтгэх нарийн бичгийн дарга О.Амгаланбаатар, Шүүхийн хүний нөөцийн удирдлага, бодлого зохицуулалтын газрын дарга Ш.Отгонцэцэг, Шүүхийн захиргааны удирдлага, бодлого зохицуулалтын газрын дарга Ж.Сайнхишиг, Шүүхийн санхүү, хөрөнгө оруулалт эдийн засгийн баталгааг хангах газрын дарга Г.Цэвээндорж, нийслэл дэх анхан болон давж заалдах шатны шүүхийн тамгын газрын дарга нар хүний нөөцийн мэргэжилтнүүд, орон нутгийн 25 шүүхийн тамгын газрын дарга, албан хаагчид оролцлоо.
 
 
ШҮҮХИЙН ХҮНИЙ НӨӨЦИЙН УДИРДЛАГА, БОДЛОГО ЗОХИЦУУЛАЛТЫН ГАЗАР

Нийтэлсэн erka   Үзсэн: 15   |   Сэтгэгдэл: 0
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Иргэн танд
Санал асуулга
 

Ярилцлага

Шүүхийн үйлчилгээний талаарх таны үнэлгээ?


 
 
Хандалт
Бидэнтэй нэгдээрэй
  |  
«    Май 2019    »
ПнВтСрЧтПтСбВс
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031