Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
8-04-2019, 05:19   Хэсэг: Мэдээлэл   Сэтгэгдэл: 0  

Азийн сантай хэрэгжүүлэх ирэх хоёр жилийн төлөвлөгөөг хэлэлцэж байна

 

 Шүүхийн хамтын ажиллагаа, олон нийттэй харилцах газрын дарга Б.Биндэръяа Азийн Сангийн Монгол дахь суурин төлөөлөгч ноён Марк Кэйнигийг 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр хүлээн авч уулзан хоёр байгууллага хоорондын ирэх хоёр жилийн хамтын ажиллагааны талаар санал солилцлоо.

 

        Талууд энэ онд дуусгавар болж буй хамтын ажиллагааны Санамж бичгийн хүрээнд сүүлийн хоёр жилийн хугацаанд хамтран хэрэгжүүлсэн ажлаа дүгнэн ирэх онуудад хэрэгжүүлэх хамтын ажиллагаагаа төлөвлөн ярилцлаа.

 

      Ингэхдээ өмнөх ололт амжилтдаа тулгуурлан ирэх хоёр жилийн хугацаанд Шүүхийн ёс зүйн хороо, түүний ажлын албаны чадавхыг дээшлүүлэх, шүүхийн захиргааны ажилтныг богино хугацааны сургалтад хамруулах, шүүх, шүүгчийн аюулгүй байдлын талаар судалгаа хийж аюулгүй байдлын стандартыг боловсруулах, хамтарсан техникийн хамтын ажиллагааны төсөл хөтөлбөр хэрэгжүүлэх, шүүхийн дэд бүтцийг сайжруулах чиглэлээр санхүүжилт босгох боломжийг хамтран эрэлхийлэх зэргээр хамтран ажиллахаар тохиролцлоо.

 

        Дээрх саналуудыг тусгасан хамтын ажиллагааны шинэчилсэн Санамж бичгийг ойрын хугацаанд байгуулж ажиллахаар хоёр талаас тохиролцон илүү өргөн хүрээнд бүтээлчээр хамтран ажиллахаар болов.

 

 

 

 

ШҮҮХИЙН ХАМТЫН АЖИЛЛАГАА, ОЛОН НИЙТТЭЙ ХАРИЛЦАХ ГАЗАР


Нийтэлсэн erka   Үзсэн: 18   |   Сэтгэгдэл: 0
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Иргэн танд
Санал асуулга
 

Ярилцлага

Шүүхийн үйлчилгээний талаарх таны үнэлгээ?


 
 
Хандалт
Бидэнтэй нэгдээрэй
  |  
«    Май 2019    »
ПнВтСрЧтПтСбВс
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031