Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
10-08-2015, 15:23   Хэсэг: Мэдээлэл   Сэтгэгдэл: 0  

ШҮҮГЧИД НЭР ДЭВШИГЧИЙН БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ

ШҮҮГЧИД НЭР ДЭВШИГЧИЙН БҮРДҮҮЛЭХ МАТЕРИАЛ

 

Шүүгчид нэр дэвшигчид тавигдах хуульд заасан болзол, шаардлагыг хангасан иргэн дараах баримт бичгийг бүрдүүлэн www.shuugch-songon.mn цахим хаягаар бүртгүүлнэ. Үүнд:

 

1. Өргөдөл /Өргөдөлд: Шүүхийн ерөнхий зөвлөлийн даргын хэдэн оны хэддүгээр тушаалаар зарласан аль шүүхийн шүүгчийн албан тушаалд нэрээ дэвшүүлэх хүсэлтэй байгаа тухайгаа, бусдад хугацаа хэтэрсэн өр зээлтэй эсэх, мөн шүүгчийн сонгон шалгаруулалтад бүртгэгдсэн тохиолдолд хувь хүний мэдээллийг хэвлэл мэдээллийн хэрэгсэлээр нийтэд мэдээлэхийг зөвшөөрч буй эсэхээ заавал тусгасан байна. Хуудас бүрт огноог бичиж, гарын үсэг сурсан байна. (Өрөгдөлийг өөрийн гараар, дүрмийн алдаагүй бичнэ.)/

 

 

2. Төрийн албан хаагчийн анкет /Мэдээллийг үнэн зөв оруулж, худал мэдээлэл оруулсан тохиолдолд хүлээх хариуцлагыг анхаарч өөрийн гараар нягт, нямбай, гаргацтай бөглөнө үү./

 

Татаж авах

 

3. Монгол Улсын иргэний үнэмлэхний хуулбар/нотариатаар гэрчлүүлсэн байх/

 

4. Цээж зураг /4 хувь, 3х4 см, сүүлийн нэг сарын дотор авахуулсан байх/

 

5. Бүрэн дунд боловсролын гэрчилгээ болон Их, дээд сургууль төгссөн диплом, тэдгээрийн хуулбарыг нотариатаар гэрчлүүлсэн байх

/хаяж үрэгдүүлсэн тохиолдолд тухайн сургуулийг төгссөн талаар холбогдох байгууллагын тодорхойлтыг хавсаргах/

Гадаад улсын их, дээд сургуулийн дипломыг тухайн улсын Элчин сайдын яамнаас баталгаажуулан авч ирэх/

 

6. Хуульчийн гэрчилгээ /Хууль зүйн сайдын хэдэн оны хэддүгээр тушаалаар олгосон, тушаалын хавсралтад заасан өөрийн овог, нэрийг тодруулж тэмдэглэсэн хуулбар/

 

7. Оршин суугаа газрын болон ам бүлийн тодорхойлолт /баг, хорооны Засаг дарга болон ТҮЦ машинаас/

 

8. Нийгмийн даатгалын дэвтэр болон хөдөлмөр эрхэлсэнийг нотлох бусад баримт бичиг, тэдгээрийн хуулбарыг нотариатаар гэрчлүүлсэн байх. /Ажилласан жилийг нийгмийн даатгалын дэвтэрийн "Ажилд орсон, шилжсэн, чөлөөлсөн” гэсэн бичилтийг үндэслэн тооцно/.

 

9. Эрүүл мэндийн үзлэгийн маягт

 

Татаж авах

Дээр дурдсан баримтийг бүрдүүлэн өнгөтөөр скан хийн www.shuugch-songon.mn цахим хаягт хавсаргана. Баримтыг дутуу бүрдүүлсэн тохиолдолд бүртгэлээс хасах үндэслэл болохыг анхаарна уу! Шалгалтанд ирэхдээ хавсралтаар оруулсан материалыг авч ирнэ.

Дэлгэрэнгүй мэдээллийг 70008041, 327696 утаснаас авна уу.


 

ШҮҮХИЙН МЭРГЭШЛИЙН ХОРООНЫ АЖЛЫН АЛБА

 

2015.08.05

Нийтэлсэн erka   Үзсэн: 277   |   Сэтгэгдэл: 0
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Иргэн танд
Санал асуулга
 

Ярилцлага

Шүүхийн үйлчилгээний талаарх таны үнэлгээ?


 
 
Хандалт
Бидэнтэй нэгдээрэй
  |  
«    Сентябрь 2019    »
ПнВтСрЧтПтСбВс
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30