Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
5-02-2018, 11:04   Хэсэг: Мэдээлэл   Сэтгэгдэл: 0  

Ахмад хуульчийн зурвас

 

Шүүгч асан, хуульч Ц.Батмөнх сэтгэгдлээ ирүүлснийг хүргэе.

Тэрбээр "Мэргэжил нэгт шүүгч нартаа шинэ оны мэнд хүргэе. Шүүхийн ерөнхий зөвлөлөөс Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн Хяналтын шатны шүүхийн 2017оны 229-р тогтоолын хэрэгжилтийг хангуулахаар Нийгмийн даатгалын Ерөнхий газар, түүний харьяа аймаг нийслэлийн Нийгмийн даатгалын газар, хэлтсүүдэд албан ёсоор мэдэгдсэн.

Хууль тогтоох байгууллагын хариуцлагагүй буруутай үйл ажиллагааны улмаас хуулийгхийдэлтэй/цоорхойтой/, хууль хоорондын уялдаа холбоогүй батлан гаргаснаас иргэдэд сэтгэл санаа болоод эд материал, санхүүгийн ямар их хохиролучирдагийгмэргэжил нэгт шүүгч асан миний бие 2 жил хагасын хугацаанд биеэрээамсч, улмаар шүүхэд хандсаны эцэст Монгол Улсын Дээд шүүхийн шийдвэр гарч, шүүгч миний өндөр насны тэтгэвэр авах эрх нээгдэж, зөрчигдсөн эрх сэргээгдсэн юм.

 

Миний бие эцсээ хүртэл тэмцсэний үр дүнд энэхүүамжилтандхүрсэн нь цаашлаад мэргэжил нэгт шүүгч та бүгдийн хуулиар олгогдох нийгмийн хамгааллын баталгаа болох өндөр насны тэтгэвэр авах эрх хууль ёсны болсны илрэл юм.

 

Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуульд даатгуулагчийн эрх зүйн байдлыг дээрдүүлэх, иргэний эрхийг хангах агуулгатай байдгийг тайлбарлан хуульд заасан "онцгой тохиолдолд” гэснийг баримтлан өндөр насны тэтгэвэр тогтоох боломжтой гэж үзээд Монгол Улсын Үндсэн хуульд заасан хуулиар нэгэнт олгогдсон "иргэний эрхийг баталгаатай эдлүүлэх” зарчимд нийцнэ гэж Улсын дээд шүүх үзсэн нь Шүүхийн эрх зүйн байдлын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.6, 24.7-д заасан заалтууд цаашид хэрэгжүүлэх боломжтойг эцэслэн тогтоож өглөө.

 

Харин миний бие шүүгчийн хувьд, хуульчийн хувьд хууль хоорондын зохицуулалтыгхийдэлгүйболгуулахаар хуулийг хэрэгжүүлэгч Нийгмийн даатгалын Ерөнхий газар, Нийгмийнхамгааллыняам, хууль санаачлагч Монгол Улсын Ерөнхийлөгч, Шүүхийн Ерөнхий зөвлөл, хуулийг батлан гаргасан Улсын Их Хурал, түүний байнгын хороод, шүүгчийн эрхийг хамгаалах байгууллага болох Монголын Хуульчдын холбоо,Шүүгчдийнхороо, Хүний эрхийн үндэсний комисс, Үндсэн хуулийн цэц зэрэг албан газар, албан тушаалтан нарт өргөдөл гомдол гаргасан боловч тэд нэгэн дуугаар хууль хоорондын зохицуулалт байхгүй, хуулийнхийдэлбайгааг хүлээн зөвшөөрсөн мөртлөө 1 жил гаруй хугацаанд ямар нэгэн арга хэмжээ авч өгөөгүй учир арга буюу шүүхэд хандсан болно.

 

Захиргааны хэргийн давж заалдах болон Улсын Дээд шүүхийн хяналтын шатны шүүхүүд "... шүүх хууль дээдлэх гагцхүү хуульд захирагдах” гэсэнзарчмынхүрээнд нягтлан үзэж хамгийн сүүлд хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хууль, мөн төсөөтэй харилцааг зохицуулах хуулийн дагуу шийдвэрийг гарган миний зөрчигдсөн эрхийг сэргээн тогтоосон нь улсын хэмжээнд жишиг боллоо.

 

Иймд эрхэм шүүгч та бүхэн энэ талаар санаа зоволтгүй, ажил албаа тайван хийж, хуульд заасан "шүүгчээр нийт 25 жил ажилласан/энд нас харгалзахгүй/55 нас хүрсэн/шүүгчээр ажилласан жил харгалзахгүй/бол өндөр наснытэтгэврээтогтоолгож болно гэсэн аль ч заалтаар” нийгмийн хамгааллын эрхээ эдлэхээр болсныг мэргэжил нэгт шүүгч нартаа сонордуулж байна.

 

Мөн Улсын Их Хурлаас баталсан өндөр наснытэтгэврийннасыг нэмэгдүүлж тооцох тухай тогтоол шүүгч нарт хамааралгүй гэдгийг анхааруулъя. Учир нь 55 нас хүрсэн эмэгтэй шүүгч нар 55 хүрээд 6 сар нэмэгдэхгүй, 60 хүрсэн эрэгтэй шүүгч нар мөн 6 сар нэмэгдэхгүй шууд Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.7-д зааснаар "... 55 нас хүрсэн ...” гэдэг заалтаар өндөр наснытэтгэвэрээтогтоолгох бүрэн боломж нээгдсэнийг анхаарна уу!

 

Улсын Их Хурлын батлан гаргасан хуулийнхийдлийг/цоорхойг/Улсын Дээд шүүхийн шийдвэрээр нөхөжболдгийгнотлон харууллаа. Энэ нь улсын хэмжээнд жишиг болж цаашид хууль адил хэрэгжүүлэхийг хууль хэрэгжүүлэгч байгууллагад албан ёсоор мэдэгдсэн нь шүүхийн шинэчлэлийн нэг том алхам болсныг батлан харуулж байна.

 

 

Та бүхний ажилд нь амжилт, амьдралд тань эрүүл энхийг хүсье

 

 

Шүүгч асан, хуульч Ц.Батмөнх” гэжээ.


Нийтэлсэн erka   Үзсэн: 13   |   Сэтгэгдэл: 0
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Иргэн танд
Санал асуулга
 

Ярилцлага

Шүүхийн үйлчилгээний талаарх таны үнэлгээ?


 
 
Хандалт
Бидэнтэй нэгдээрэй
  |  
«    Февраль 2018    »
ПнВтСрЧтПтСбВс
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728