Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
28-11-2017, 21:12   Хэсэг: Мэдээлэл   Сэтгэгдэл: 0  

Шүүхийн үйлчилгээг цахимаар үнэлэх боломж бүрдүүллээ

 

 

 

"Монгол Улсын шүүхийн мэдээлэл, санал асуулгын автомат систем”-ийг анхан болон давж заалдах шатны шүүхүүдийн байранд байрлууллаа. Ингэснээр иргэд шүүхийн үйлчилгээнд үнэлгээ өгч, санал сэтгэгдлээ илэрхийлэх боломж бүрдэж байгаа юм. 

 

Уг систем нь Монгол Улсын шүүхүүдийн хаяг байршил, шүүх хуралдааны зар, шүүхийн танилцуулга, нэхэмжлэлийн загвар, шүүхийн ёс зүй, санал хүсэлт, улсын тэмдэгтийн хураамж, шүүхийн захиргааны ажилтны ёс зүй, санал асуулга зэрэг цэснүүдээс бүрдэнэ. Санал асуулгаас гадна иргэд өөрт хэрэгтэй мэдээллийг шуурхай авах юм.


Тодруулбал, "Нэхэмжлэлийн загвар” цэснээс анхан болон давж заалдах шатны шүүхэд хандах нэхэмжлэлийн загварыг авах боломжтой. "Шүүхийн ёс зүй” цэсэнд шүүгчийн ёс зүйтэй холбоотой гомдлоо хэнд, хаана гаргах талаарх мэдээлэл бий. 

 

Шүүхийн үйл ажиллагаатай холбоотой санал гомдол гаргах бол "Санал хүсэлт гаргах” цэсийг сонгож хүсэлтээ илгээх боломжтой. Иргэдийн саналыг тухайн шүүх болон Шүүхийн ерөнхий зөвлөл шийдвэрлэх юм. Мөн шүүхийн үйлчилгээ, захиргааны ажилтны хариуцсан ажил үүргийн талаарх гомдол гаргах, шүүхээр үйлчлүүлсэн талаарх саналаа өгөх боломжийг уг систем бүрдүүлжээ. 

 

Эрх зүйн маргааныг хянан шийдвэрлүүлэхээр өргөдөл, гомдол, нэхэмжлэл шүүхэд гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжийг уг системийг ашиглан тооцуулах боломжтой.  

 
  

Шүүхийн хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс
Нийтэлсэн erka   Үзсэн: 23   |   Сэтгэгдэл: 0
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Иргэн танд
Санал асуулга
 

Ярилцлага

Шүүхийн үйлчилгээний талаарх таны үнэлгээ?


 
 
Хандалт
Бидэнтэй нэгдээрэй
  |  
«    Февраль 2018    »
ПнВтСрЧтПтСбВс
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728