Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
12-10-2017, 14:25   Хэсэг: Мэдээлэл   Сэтгэгдэл: 0  

НИЙТ ГИШҮҮДИЙН АНХААРАЛД

 Хуульчдын ээлжит гуравдугаар Их хурал зохион байгуулагдах гэж байгаатай холбогдуулан нийт хуульчид холбооны www.mglbar.mn цахим хуудсаар дамжуулан гишүүнчлэлийн эрхээрээ нэвтэрч, өөрийн төлөөллийг (шүүгч, прокурор, өмгөөлөгч, бусад хуульч) баталгаажуулна уу.

    Мөн түүнчлэн Их хурлын төлөөлөгчдийг сонгох цахим сонгуультай холбоотойгоор цахим системд нэвтрэх нууц үгийг шинээр олгосон бөгөөд шинэ нууц үгийг таны нэгдсэн бүртгэлд бүртгэлтэй байгаа гар утасны дугаарт мессежээр илгээсэн болно. Хэрэв гишүүнчлэлийн эрхээр нэвтрэх нууц үг тань мессежээр очоогүй бол Хуульчдын холбооны мэдээллийн технологийн мэргэжилтэн Х.Наранхүүтэй (утасны дугаар: 70116004, 99986940) холбогдож, шинэ нууц үгээ авна уу.

 

МОНГОЛЫН ХУУЛЬЧДЫН ХОЛБОО


Нийтэлсэн erka   Үзсэн: 26   |   Сэтгэгдэл: 0
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Иргэн танд
Санал асуулга
 

Ярилцлага

Шүүхийн үйлчилгээний талаарх таны үнэлгээ?


 
 
Хандалт
Бидэнтэй нэгдээрэй
  |  
«    Декабрь 2017    »
ПнВтСрЧтПтСбВс
 123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031