Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/

Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн Тамгын газраас мэдээлж байна

Ховд аймгийн Булган сум дахь сум дундын шүүхийн Тамгын газраас мэдээлж байна


 

Монгол Улсын Ерөнхий аудитораас "ИТГЭМЖЛЭЛ" гардан авлаа


 

 

Ховд аймгийн Аудитын газраас 2017 оны 02 дүгээр сарын 09-ны өдөр төсвийн болон төрийн өмчит байгууллагын ерөнхий менежер, нягтлан бодогч нарт сургалт, ярилцлага хийлээ.


 

Дээрх сургалтын үеэр Ховдаймгийн Аудитын газрын дарга "Санхүүгийн тайлангийн аудитад итгэл үзүүлэхэд баримтлах журам”-д заасны дагуу 2013-2015 оны санхүүгийн тайлангийн аудитаар "ЗӨРЧИЛГҮЙ" санал дүгнэлт авсныг танилцууллаа. Мөн өмнөх аудитаар өгсөн зөвлөмж, акт, албан шаардлагыг тогтоосон хугацаанд хэрэгжүүлж ажилласныг үнэлэн Булган сум дахь Сум дундын шүүхийн нягтлан бодогч Б.Мөнхбатад "ИТГЭМЖЛЭЛ” гардуулан, цаашдын ажилд нь амжилт хүсэв.

Нийтэлсэн erka   Үзсэн: 273   |   Сэтгэгдэл: 0
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Иргэн танд
Санал асуулга
 

Ярилцлага

Шүүхийн үйлчилгээний талаарх таны үнэлгээ?


 
 
Хандалт
Бидэнтэй нэгдээрэй
  |  
«    Август 2019    »
ПнВтСрЧтПтСбВс
 1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031