Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
5-04-2019, 05:23   Хэсэг: Эвлэрүүлэн зуучлагч   Сэтгэгдэл: 0  

Эвлэрүүлэн зуучлагчдын давтан сургалт эхэллээ

Шүүхийн ерөнхий зөвлөлөөс 5 дахь жилдээ зохион байгуулж байгаа шүүх дэх эвлэрүүлэн зуучлагчдын давтан сургалт өнөөдөр (2019.04.03) эхэллээ.


Сургалтыг Шүүхийн судалгаа, мэдээлэл, сургалтын хүрээлэнгийн захирал Ц.Мандах нээж сургалтын зорилго, хөтөлбөрийг танилцуулж, Шүүхийн ерөнхий зөвлөлөөс шүүх дэх эвлэрүүлэн зуучлагч нарыг давтан сургаж, мэргэшүүлснээр Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулийн хэрэгжилтийг үр нөлөөтэй хангахад ач холбогдолтой болохыг онцолж сургалтад оролцогчдод амжилт хүссэн юм.

 
Энэхүү сургалт нь 3 өдөр үргэлжлэх бөгөөд сургалтад хамрагдаж байгаа нийт 42 эвлэрүүлэн зуучлагч нар эвлэрүүлэн зуучлах ажиллагааны эрх зүйн нийтлэг үндэслэлийн талаар шинэ мэдлэг олж авснаар тухайн ажиллагаа хуульд заасан журмын дагуу явагдах, тулгарч байсан хүндрэлтэй асуудлын талаар нэг мөр ойлголтод хүрэх чухал ач холбогдолтой юм.
 
 
Шүүхийн хэвлэл мэдээллийн хэлтэс

Нийтэлсэн erka   Үзсэн: 9   |   Сэтгэгдэл: 0
ХЭВЛЭХ
Төсөөтэй мэдээлэл:
Иргэн танд
Санал асуулга
 

Ярилцлага

Шүүхийн үйлчилгээний талаарх таны үнэлгээ?


 
 
Хандалт
Бидэнтэй нэгдээрэй
  |  
«    Май 2019    »
ПнВтСрЧтПтСбВс
 12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031