Шүүгч хараат бус байж, гагцхүү хуульд захирагдана. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Улсын Их Хурлын ба Засгийн газрын гишүүн, төр, нам, олон нийтийн бусад байгууллагын албан тушаалтан, иргэн хэн боловч шүүгчээс шүүн таслах үүргээ хэрэгжүүлэхэд хөндлөнгөөс оролцож болохгүй. Шүүгчийн хараат бус, шүүхийн бие даасан байдлыг хангах зорилгоор Шүүхийн ерөнхий зөвлөл ажиллана. Шүүхийн ерөнхий зөвлөл шүүх, шүүгчийн шүүн таслах ажиллагаанд оролцохгүйгээр, гагцхүү хуульчдаас шүүгчийг шилж олох, эрх ашгийг нь хамгаалах зэрэг шүүхийг бие даан ажиллах нөхцөлөөр хангахтай холбогдсон үүргийг биелүүлнэ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн зохион байгуулалт, үйл ажиллагааны журмыг хуулиар тогтооно. / Монгол Улсын Үндсэн хуулийн 49 дүгээр зүйл/
Сортировать статьи по: дате | популярности | посещаемости | комментариям | алфавиту
11-10-2017, 15:38

Иргэний эрх зүйн сургалт амжилттай болж өндөрлөлөө

 Германы хамтын ажиллагааны нийгэмлэгтэй хамтран 1995 оноос "Иргэний эрх зүйн шинэтгэл” төслийг хэрэгжүүлж эхэлсэн. Энэ үеэс Иргэний эрх зүйн сургалтыг хамтран зохион байгуулж хэвшсэн бөгөөд энэхүү сургалтыг одоо "Эдийн засгийн тогтвортой хөгжлийн эрх зүйн орчинг баталгаажуулах төсөл”, Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимтай хамтран жил бүр зохион байгуулж байна. 
Дэлгэрэнгүй
11-10-2017, 15:29

"Шүүгчийн ёс зүй ба сахилга" олон улсын бага хурал болж байна

  "Шүүгчийн ёс зүй ба сахилга" сэдэвт олон улсын бага хурал өнөөдөр "Blue sky" зочид буудлын "Кристал" танхимд 09.00-16.00 цагт болж байна. Энэхүү олон улсын бага хурлыг Монгол Улсын Шүүхийн ёс зүйн хороо, Азийн сан, Канадын хөгжлийн хөтөлбөр хамтран зохион байгуулж байгаа юм. Олон улсын бага хуралд УИХ, Ерөнхийлөгчийн тамгын газар,
Дэлгэрэнгүй
Иргэн танд
Санал асуулга
 

Ярилцлага

Шүүхийн үйлчилгээний талаарх таны үнэлгээ?


 
 
Хандалт
Бидэнтэй нэгдээрэй
  |  
«    Октябрь 2017    »
ПнВтСрЧтПтСбВс
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031